Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр: Үндсэн хуулийн цэц захиалгаар ажилласан

МАХН-ын бага чуулган өчигдөр болжээ. Тус хурлаар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн талаар хэлэлцсэн байна. Энэ талаар өнөөдөр МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.

Үндсэн хуулийн цэцээс нөхөн сонгууль зарласан УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлээд буй. Харин энэ шийдвэрийг МАХН-аас эсэргүүцэж, Үндсэн хуулийн цэцийг захиалгаар ажилласан хэмээн мэдэгдлээ. Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “Үндсэн хуулийн цэц захиалгаар ажилласан. МАХН-аас нэр дэвшигчээс айхдаа МАН ийм үйл ажиллагаа явуулж байна. Хэнтий аймгийн 42 дүгээр тойргийн 17 мянган иргэний сонгох эрхийг Үндсэн хуулийн цэц нэг хадам ээжийн хүсэлтээр зөрчиж, бусармаг шийдвэр гаргасан” хэмээн ярьж, Хэнтий аймгийн сонгогчдын эрхийг хамгаалахын төлөө тууштай тэмцэхээ илэрхийллээ.

Тус намын Хэнтий аймгийн мянгатын дарга С.Ононбаяр “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бие хамгаалагч Х-ийн хадам ээж С.Мөнхцэцэг гомдол гаргаж, Үндсэн хуулийн цэц түүний талд шийдвэр гаргасан гэсэн хардлагыг зүй ёсны үндэслэлтэй хэмээн үзжээ. Тиймээс Үндсэн хуулийн шийдвэрийг захиалгатай үйл ажиллагаа” гэж үзэж байгаагаа хэллээ. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, Хэнтий аймгийн 17 мянган иргэний сонгох эрхийг хэрэгжүүлэхийг шаардлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *