Categories
мэдээ соёл-урлаг

Н.Ану санал асуулгад зургаадугаар байранд жагсаж байна

“Miss World 2015” тэмцээн нь энэ жил 63 дахь удаагаа БНХАУ-ын Хайнань арал дахь Санья хотод үргэлжилж байгаа билээ. Дэлхийн гоо үзэсгэлэнгийн олимп гэгддэг тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс Намширын Ану “Talent show”-ны нээлтэд 130 орноос сонгогдон бүжиглэжээ. Ингэхдээ тэрээр “Торго” салоны урласан эх орныхоо төрийн далбааны өнгөтэй, үндэсний хувцсаараа гоёсон байна. Энэ талаар тэрээр фэйсбүүк хуудаснаа “Үндэсний өв соёл дэлхийд гахагдаж байна. Энэхүү бүжгийг дэглэсэн н.Төгсөө багшдаа маш их баярлалаа. Миний бүжиглэсэн бүжиг өндөр үнэлэгдэж шоуны нээлтэд шалгарсанд үнэхээр сайхан санагдаж байна. Монгол бүжгээ бүжиж байхдаа монгол хүн болж төрсөндөө бахархах сэтгэгдэл төрж байлаа” хэмээн бичжээ.

“Miss World 2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй үндэсний ялагч Н.Ану урьдчилсан шалгаруулалтын санал асуулгад 114 орны бүсгүйчүүдээс зургадугаар байранд жагсаж байна. Түүний өмссөн гоёлын даашинз “Шилдэг дизайнтай 10 даашинз”-ны нэгээр шалгарсан. Мөн тэрээр “Talent show”-ны нээлтэд 130 орноос гоо бүсгүйчүүдээс сонгогдон бүжиглэсэн амжилтыг тус тус гаргаад байна.

114 орны гоо бүсгүй өрсөлдөж буй энэхүү тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 19-нд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *