Categories
мэдээ нийгэм

Н.Анхбаяр: Украинаас гарсан 15 иргэн гуравдугаар сарын 3-нд Монголдоо ирнэ || DNN.mn

Украинд байгаа оюутнуудыг татан авах ажлын явцын талаар ГХЯ-наас мэдээлэл хийж байна.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Хоёрдугаар сарын 24-нөөс хойш нийт 24 монгол иргэнийг Украин улсаас гаргаад байна. Үүнээс өчигдөр гурван иргэн Монголд ирсэн. Гуравдугаар сарын 3-нд 15 иргэн Монголдоо ирнэ. Гурван иргэний билет өнөөдөр баталгаажлаа. Хоёр иргэн үлдэхээр шийдсэн.

Харьковт 18 монгол оюутан бий, монгол оюутнууд бүгд хоргодох байранд байна. Харьков руу орох, гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан. Олон улсын тусламжийг оруулахгүй байгаа. Үлдэж байгаа хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд чухал. ГХЯ болон Унгар, Чехээс тус бүр хоёр ажилтан ажиллаж байна. Иргэдийн ОХУ руу гаргах боломжийг хайж, Москва дахь ЭСЯ-ны дөрвөн ажилтан автобустай ирээд ОХУ-ын хил дээр ажиллаж байна.

Гадаад харилцааны яамнаас оюутнуудыг гаргах боломжит бүх хувилбарыг судалж байна. Нэг оюутанд тус бүр 1.2 сая төгрөгийг монгол дахь данс руу шилжүүлсэн. Гол нь тэр бүсэд хүнсний дутагдал үүсэх эрсдэл үүсэж байна гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *