Categories
мэдээ нийгэм

МЗЭ-ийг А.Эрдэнэ-Очир удирдахаар олонхийн саналаар сонгогдлоо

ЗурагМонголын зохиолчдын эвлэлийн 16 дугаар Их хурал болж, Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дарга буюу тус байгууллагын тэргүүнийг сонголоо. Хүүхдийн урлан бүтээх төвд болсон Их хуралд 285 төлөөлөгч оролцсон ба гишүүдийн 100 хувийн саналаар ‘Болор цом’-ын эзэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир Монголын зохиолчдыг эвлэлийг удирдахаар сонгогдов.

Их хурлыг дөрвөн жил тутамд зохион байгуулдаг. Монголын зохиолчдын эвлэлийг өнгөрсөн хугацаанд Ц.Буянзаяа тэргүүлж байв. 2013 онд хуралдсан Их хурлын үеэр Удирдах зөвлөлийн даргад Г.Мэнд-Ооёо, П.Батхуяг, Ц.Хулан, Ц.Буянзаяа, Ж.Баяржаргал нар нэр дэвшиж, олонхийн саналаар Ц.Буянзаяа сонгогдож байсан юм. Мөн Бага чуулганаар оруулсан дүрмийн шинэчлэлийг Их хурлын гишүүд идэвхтэйгээр хэлэлцэн баталж, хурал амжилттай өндөрлөлөө.

МОНЦАМЭ агентлагаас МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ж.Батсайхан Их хурлын төлөөлөгчөөр оролцон санал шүүмжлэл хэллээ.

МЗЭ-ийн ээлжит XVI Их чуулганаар Удирдах Зөвлөлийн дарга, гишүүд, Үндэсний Төвүүдийн дарга орлогч, гишүүд гээд энэ дөрвөн жилд ажиллах удирдлагын бүтэц бүхэлдэхүүнийг сонгов. МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн даргаар СГЗ Арлааны Эрдэнэ-Очир, Яруу найргийн Үндэсний Төвийн даргаар А.Баяржаргал, Шүүмж судлалын Үндэсний Төвийн даргаар П.Батхуяг, Үргэлжилсэн үгийн Үндэсний төвийн даргаар До.Цэнджав, багш, Хүүхдийн зохиолын Үндэсний Төвийн даргаар О.Сундуй нар ажиллахаар боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *