Categories
мэдээ нийгэм

Мянган шагайн баяр боллоо

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ИТХ, Засаг даргын Тамгын газраас санаачлан Мянган шагайн баярыг сар шинийн баяраар зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Монгол үндэсний бахархал болсон өв соёлоо эрхэмлэн дээдэлж, монгол түмний уламжлалт зан үйл, үндэсний уламжлалт тоглоом наадгайгаар тоглох ёсыг иргэдэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилготой энэхүү Мянган шагайн баяр, шагайн өдөрлөг өчигдөр болсон байна.

Мянган шагайн баярт Жаргалтхаан сумын засаг захиргааны нэгж багууд болон албан байгууллагын 42 тамирчин оролцжээ. Мянган шагайн баярт шагай таах төрөлд эрэгтэйчүүдийн нэгдүгээр байрт ЭМТ-ийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Э.Батболд, хоёрдугаар байрт байр 5-р багийн иргэн Л.Бадмаанямбуу, эмэгтэйчүүдээс нэгдүгээр байрт “Чулуут” багийн иргэн Б.Болормаа, хоёрдугаар байрт ЗДТГ-ын МЭҮТ-ийн мэргэжилтэн М.Цэцэгдулам, шагай няслах төрөлд эрэгтэй нэгдүгээр байрт ЕБС-ийн багш Д.Бямбадорж, хоёрдугаар байрт “Чулуут” багийн иргэн Б.Батжаргал, эмэгтэйчүүдийн хоёрдугаар байрт цэцэрлэгийн нярав Б.Ариунчимэг, хоёрдугаар байрт ЕБС-ийн багш О.Жимсээ, шагай шүүрэх төрөлд нэгдүгээр байрт “Чулуут” багийн иргэн А.Отгонбаатар, хоёрдугаар байр ЗДТГ-ын нягтлан бодогч Г.Урансүх, эмэгтэйчүүдийн нэгдүгээр байрт “Чулуут” багийн иргэн З.Дэлгэр, хоёрдугаар байрт цэцэрлэгийн багш Г.Цогтгэрэл тус тус шалгарчээ.

Мянган шагайн баяр зохион байгуулжээ

Мянган шагайн баяр зохион байгуулжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *