Он гарсаар улсын хэмжээнд мөс цөмөрсөн 7 удаагийн дуудлага бүртгэгдэж, алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан тухай ОБЕГ мэдээлэв.
Хоёрдугаар сарын 1-ний байдлаар, манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Энэ нь 2021 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.