Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус
судлалын сектороос мөс цөмрөх
аюултайг иргэдэд сэрэмжлүүлэв. Учир нь Ус судлалын Хөвсгөл-Хатгал
харуулын мэдээгээр өнгөрөгч 12 дугаар сарын 20-нд 20 см, 31-нд 24 см, энэ сарын
10-нд 52 см, Хөвсгөл-Ханх харуулд 12
дугаар сарын 31-нд 31 см, 2016 оны 1
дүгээр сарын 10-нд 55 см тус тус байна. Энэ нь олон жилийн дунджаас 5-8 см ахиу
байгаа аж. Ерөнхийдөө нуурын
мөсний зузаан 50 орчим см, зарим газарт 25 см, далд өрх, хар хил байх нөхцөлтэй
байна. Тээврийн хэрэгсэл зорчиход мөсний зузаан аюулгүй хэмжээнд хүрээгүй,
мөсөн замын найдвартай маршрутыг хэмжилтээр тогтоох шаардлагатай байгаа аж.
Тиймээс ялангуяа, ачааны машин зорчихыг хориглож байна.