Categories
мэдээ нийгэм

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэв

Онцгой байдлын Ерөнхий газраас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдал болоод үүнтэй холбоотой ард иргэдэд сэрэмжлүүлэг өглөө.

Улаанбаатар хотод үүлэрхэг цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж 6-11 м/сек. 5-7 градус хүйтэн байна. Төлөв байдал: 28-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 3 дугаар сарын 1-нд баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга тавина.

Салхи 1, 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 2, 3-нд бүх нутгаар хүйтний эрч чангарна.

Мөн манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-50 см-ээр нимгэрсэн байна. Иймд, иргэд гол мөрөн дээгүүр явганаар болон автомашин, техник хэрэгсэлтэйгээр явахгүй байж, баталгаат зам, гүүрээр зорчин болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл мэнд, амь насаа хамгаалан аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. Энэ сарын 24-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутаг, “Ширээгийн гол”-д ЗАА-1675 улсын дугаартай “Зил-130″ загварын мод ачсан ачааны автомашин голын мөс цөмөрч усанд суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн дөрвөн алба хаагч Зил-131 загварын ачааны автомашинаар татан гаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *