Categories
мэдээ нийгэм цаг-үе

​МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Б.БУДЖАРГАЛД ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛ ОЛГОХООР БОЛЛОО

Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал дэлхийн рекорд тогтоохоор  зорьжээ

АНУ-ын Флорида мужид болж байгаа хэт холын зайн ультра гүйлтийн 6 өдөр, 6 тэмцээний /“Fort Lauderdale Florida USA 6”/ сүүлийн өдөр буюу 6 дах өдөр үргэлжилж байна. Тус тэмцээний Дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргалд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат тамирчин цол олгохоор болжээ. Тэрбээр ард түмэн, ААН-ийн хамт олныхоо тус дэмээр уг тэмцээнд амжилттай оролцож байна.

Холын зайн гүйлтийн холбооноос зохион байгуулагддаг уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, хэт холын зайн гүйлтийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга болсон Б.Буджаргалтай МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга утсаар холбогдож амжилт хүссэн.

Тус тэмцээнд өрсөлдөж байгаа хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал тэмцээний эхнээс тэргүүлж эхэлсэн бөгөөд тав дахь өдрийн байдлаар Б.Буджаргал 614 км гүйж тэргүүлсээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *