нөөдөр Хэлмэгдэгсэдийн хөшөөний урд “Монголоо аваръя” хөдөлгөөнийхөн майхантай жагсаал хийжээ.
Тус хөдөлгөөнийхөн энэхүү жагсаалаар дамжуулан төсвийн алдагдал 1 их наяд төгрөгт хүрсэн, ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж байгааг шүүмжлэхийг хүссэн гэнэ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо жилийн өмнөхөөс 6 хувиар нэмэгдэж, Засгийн газрын өр 3,6 тэрбум ам.долларт хүрч эдийн засгийн байдал хүндэрсэн учраас энэхүү жагсаалыг хийж байна гэж “Монголоо аваръя хөдөлгөөн”-ийхөн тайлбарлажээ.