Categories
мэдээ нийгэм

Монголын цахилгаан холбоо компаний 40 хувийг төр худалдаж авахаар болжээ

Монголын цахилгаан холбоо компани зурган илэрцүүд

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 40 хувь буюу 10 сая 348 мянга 111 ширхэг хувьцааг давуу эрхийн дагуу Монгол Улсын Засгийн газарт худалдах талаар БНСУ-ын “Кореа телеком корпораци”-аас ирүүлсэн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн мэдэлд худалдаж авахаар шийдвэрлэлээ.

“Кореа телеком корпораци” өөрийн эзэмшдэг хувьцаагаа хоёр сая таван зуун тавин мянган ам.доллараар худалдах санал гаргасан ажээ.

“Монголын цахилгаан холбоо” компани нь 6 газар, 15 алба, Улаанбаатар хотын 4, орон нутгийн 23 холбооны газартай бөгөөд нийт 856 ажилтантай юм. Тус компанийн нийт хувьцааны 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг БНСУ-ын “Кореа телеком корпораци”, 5.33 хувийг Монгол Улсын болон гадаадын иргэд эзэмшдэг байна.

“Монголын цахилгаан холбоо” компанийн суурин утас, суурин интернет, кабелийн телевиз гэсэн үндсэн үйлчилгээний зах зээл дэх эзлэх хувь нь байнга буурч ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар суурин утасны зах зээлийн 25 хувь, суурин интернетийн зах зээлийн 11,3 хувьд борлуулалт хийдэг гэсэн судалгаа гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *