Categories
мэдээ спорт

Монголын тэшүүрчид олимпийн эрхээ авсан байна

Голландын Горнинжин хотноо арваннэгдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Гүйлтийн тэшүүрийн залуучуудын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Энэ тэмцээн нь 2016 оны хоёрдугаар сард Норвегийн Лиллехамер хотноо зохиогдох Залуучуудын өвлийн II олимпийн наадмын эрх олгох тэмцээн гэдгээрээ онцлог бөгөөд тус тэмцээнд дэлхийн 21 орны 16-20 насны шилдэг тэшүүрчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорилоо.
Энэ тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Д.Энхбаяр, тамирчин олон улсын хэмжээний мастер Б.Сумьяа, Я.Зоригтбаатар нар амжилттай оролцож, манай тамирчид оролцсон бүх зайдаа олимпийн нормативыг биелүүлжээ. Мөн манай тэшүүрчид арваннэгдүгээр сарын 28-29-нд Германы Берлин хотноо зохиогдсон олимпийн эрх олгох дараагийн дэлхийн залуучуудын цомын аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцож, эрхээ өвөртөлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *