Categories
мэдээ эдийн-засаг

​Монголын эдийн засгийн талаар нээлттэй уулзалт боллоо

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас долоо хоног бүр зохион байгуулдаг “The Voice of Business” уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал өнөөдөр оролцлоо. Тэрээр Монголын өнөөгийн эдийн засгийн талаар өөрийн үзэл бодлоо тайлбарлахын зэрэгцээ ирсэн зочдын сонирхсон асуултад хариуллаа.

Тухайлбал тэрбээр, “Өнөөдөр эдийн засаг хүнд байдалд орчихсоны нэг шалтгаан нь импортыг орлоё гэдэг загвар гарч ирсэн. Түүнийг бий болгоё гэж ярьсан хүн бол байгаагүй. Би санахгүй байна. Гэхдээ Засгийн газраас гаргаж байсан шийдвэрүүд бол бараг л аж үйлдвэржих бодлого байсан. Энэ маань үр дүнд хүрэхгүй өчнөөн мөнгө хаашаа явчихсан нь тодорхойгүй болсон. Тиймээс одоо яг юу тулгамдаад байгаа тэрийгээ л барьж аваад шийдвэрлэх хэрэгтэй гэж бодож байна…” гэх мэтчилэн ярилаа. Уулзалтын үеэр хүмүүсийн хамгийн их сонирхсон асуулт бол 2017 онд эдийн засгийн байдал ямар байх вэ гэх асуулт байлаа. Р.Амаржаргал үүнд хариулахдаа “2017 он ерөнхийдөө энэ хэвээр үргэлжилнэ. Харин 2018 он бол сэргэх үе шүү” хэмээн бизнес эрхлэгчдэд сануулж байлаа.

Уулзалтаас хийсэн дэлгэрэнгүй бичлэгийг дор хүргэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *