Categories
мэдээ нийгэм

Mонголч эрдэмтний ХI их хурлын талаар мэдээлнэ

Энэ сарын 15-18-нд Улаанбаатар хотноо Монголч эрдэмтний ХI их хурал Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор болохоор төлөвлөгдөөд байгаа билээ.

Энэ талаар өнөөдөр 11.00 цагт Иргэний танхимд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Төмөртогоо, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.

Б.Уянга

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *