Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар ажиллаж байгаа. Тус банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Жавхлан УИХ-д нэр дэвшиж парламентын гишүүн болсон. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан З.Нарантуяа хууль тогтоох дээд байгууллагын сонгуульд өрсөлдөж УИХ-ын гишүүн болсон билээ.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж дараах асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Үүнд:
- Эрчим хүчний сайдыг томилох тухай
- Барилга хот байгуулалтын сайдыг томилох тухай
- Монголбанкны дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай
- Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай
- Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай зэрэг асуудал багтсан байна.
О.ӨНӨР