Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанкинд эхний гурван сард 2.2 тонн алт тушаажээ

Монголбанк 2016 онд 18.3 тонн алт худалдан авсан бөгөөд 2017-2020 онд 20-25 тонн алт худалдан авахаар зорилт тавин ажиллаж байна. Монголбанкинд энэ оны эхний гурван сарын байдлаар дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдээс нийт 2.2 тонн алт тушаажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 300 кг-аар буюу 15.7 хувиар өссөн үзүүлэлт юм.

Манай улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Швейцарь улсад цэвэршүүлж байна. Гадаадад цэвэршүүлж байгаа алтны тээвэр, даатгал, хамгаалалтын зардал өндөргардаг. Мөн Монгол Улсын олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 85 хувийн агуулгатай бөгөөд түүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байдаг аж.

Иймд Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэртэй болсноор дээрх хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээс гадна эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *