Categories
мэдээ нийгэм

Монголбанк энэ жил 24 тонн алт худалдаж авна DNN.mn

Монголбанк өчигдөр /2022.06.21/ гадаад валютын дуудлага худалдаагаар цахим талбарт 45 сая ам.долларыг 3120.99 төгрөгийн ханшаар нийлүүлжээ.

Гадаад валютын албан нөөц энэ оны дөрөвдүгээр сард 3314.8 сая ам.доллар байсан бол тавдугаар сард 3126.3 сая ам.доллар болсон гэж Монголбанкнаас мэдээлсэн.

Энэ нь өмнөх сараас 5.69%, оны эхнээс 31.05%, жилийн өмнөхөөс 35.92%-иар буурсан үзүүлэлт юм.

Төв банкны валютын нөөцийг бүрдүүлэхэд алтны салбар чухал нөлөөтэй байдаг. Монголбанк өнгөрсөн жил 20.9 тонн үнэт металл худалдаж авсан. Энэ жилийн хувьд 24 тонн алт худалдаж авах хүлээлттэй байгаа бөгөөд 20-24 тонн үнэт металл гэдэг нь 1-1.2 тэрбум ам.доллараар нөөцийг нэмэгдүүлнэ гэсэн үг.

Тэгвэл Монголбанк 2022 оны тавдугаар сард 2,152.0 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 6 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 14 хувиар буурсан үзүүлэлт байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *