Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол залуусыг зодсон хятад иргэд хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэнэ

Энэ сарын 9-нд Баянгол дүүрэгт таван хятад иргэн монгол залуусыг зодсон хэрэг гарсан байна. Хятад иргэдэд зодуулсан хохирогчид болох Е, Х нар оройны 20 цагийн орчимд машинтайгаа хорооллын Ахуйн үйлчилгээний уулзвараар уруудаж Модны хоёрын зам руу оржээ. Энэ үед шалавч нь нугаларч тормосны гишүүр доогуур орсон учир замын хажуу руу шахаж зогссон байна. Гэтэл хойно нь явж байсан “Pruis-20” маркийн машин тулж зогсон дуут дохиогоо хангинуулж, зэрэгцэн ирээд хятадаар хашгирч, загнасан байна. Е-гийн найз бүсгүй Х “Дэргэдүүр явж болох зай байна шүү дээ” гэж хэлсэн нь өнөөх хятад иргэдийн дургүйг хүргэсэн бололтой. Гэрлэн дохио дээр хятад иргэд гүйцэн ирж цонхоороо толгойгоо гаргаад монголоор элдэв хараалын үг урсгаж, бүсгүйг доромжилсон юм байна. Үүнд нь дургүйцсэн Е найз бүсгүйгээ өмөөрч хятад залуус руу цэвэр усны жижиг сав чулуудчихаж. “Pruis” машины жолооч, хятад залуу бууж ирээд Е-гийн машины цонхыг хагалах гэж оролджээ. Хятад залуус Е, Х нарыг машинаас нь чирч гаргаад зодсон байна. Болсон явдлын талаар хохирогч Е “Найз бүсгүй маань шилээр толгойдоо цохиулснаас тархи нь гэмтсэн. Мөн хөл, цээжиндээ гэмтэл авсан. Би толгой, цээжиндээ гэмтсэн. Тэр хятадуудыг эхлээд согтуу байна гэж бодтол үгүй байсан. Цагдаа нар ирээд согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь шалгатал юу ч илрээгүй. Тэгээд нүд рүү нь гэрэл тусгаж, хүүхэн харааг нь шалгаад мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй юм байна гэж байсан” гэж ярьсан байна. Хохирогчид шүүх эмнэлэгт хандаад байгаа аж.

Шуурхай дуудлагаар хэргийн газар дээр ирсэн цагдаа нарыг хятад залуучууд хэл амаар доромжилж харааж байсан гэнэ. Хэргийг харсан гэрч “Нэг залууг олон хятадууд нийлээд зодож байхыг хараад гудамжаар явж байсан монголчууд салгахыг оролдсон” хэмээжээ. Танхайрсан хятад иргэдийг өмөөрч 30-40 насны хэдэн монголчууд ирээд хохирогчдод хандан “Одоохон эндээс яв. Тэгэхгүй бол амь насаа ч алдаж мэднэ шүү” гэж сүрдүүлжээ.

Тэдгээр хятад иргэд Монгол Улсад оршин суух үнэмлэх, жолооны үнэмлэхтэй юм байна. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд хар тамхины борлуулагч, хэрэглэгчдийн нэгэн том сүлжээний сэжүүр олдсон байх магадлалтай гэж үзэж байгаа аж.

Д.САР

One reply on “Монгол залуусыг зодсон хятад иргэд хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэнэ”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *