Categories
мэдээ нийгэм

Монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол, Хятад хоёр орны нийт 50 гаруй уран бичлэгтний бүтээлийг дэлгэн үзүүлсэн “Онгон байгаль, содон шүлэгчийн дурдатгал” сэдэвт үзэсгэлэн өнөөдөр СУИС дээр нээлтээ хийлээ. Монгол, БНХАУ-ын хамтарсан монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлтэнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга МУ-ын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, УБИС-ийн захирал С.Байгалсайхан, БНХАУ-ын ЭСЯ-ны Соёлын хэлтсийн ерөнхий нарийн бичгийн дарга Хучрэг, Хятадын Соёлын төвийн дарга Дэ Бо, БНХАУ-аас МУ-д хөрөнгө оруулагчдын Шун хуа нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Шагналт, Хятадын ардын өдрийн сонины сурвалжлагч Ян Тао, Синьхуа агентлагийн монгол дахь сурвалжлагч Жөн Чоун, “Онгон байгаль содон шүлэгчийн дурдатгал” уран бичлэгийн үзэсгэлэнг санаачлан үүсгэн байгуулагч Бадрангуй, Журамт, МҮЧЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадорж, МҮЧЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян, МҮЧЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Дан.Нямаа, Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва, Нацагдоржийн шагналт яруу найрагч Х.Сүглэгмаа, Чойномын өвийг хамгаалах Өд сангийн тэргүүн Д.Ганболд, Монголын уран бичлэгтний ОУ-ын холбооны ерөнхийлөгч Р.Отгонбаатар, Хүмүүн бичиг сонины эрхлэгч Элбэгзаяа, ШУА ХЗХ, УБИС-ийн эрдэмтэн багш судлаачид, зохиолчид, уран бичлэгтэнгүүд, оюутан суралцагчид хүрэлцэн ирж оролцжээ.

Энэхүү үзэсгэлэн гурван өдрийн турш үргэлжлэх юм байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *