Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.К.Юнкертэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкертэй уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Холбоотой хөгжүүлж буй харилцаандаа Монгол Улс өндөр ач холбогдол өгч ирсэнийг тэмдэглээд, энэхүү хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Европын Комисс, Ерөнхийлөгч Ж.К.Юнкер онцгой ач холбогдол өгч ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ.

Монгол Улс, Европын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, чингэхдээ Европын хөрөнгө оруулалтын банк, ЕСБХБ, Европын Комиссын санхүүгийн арга хэрэгслийг ашиглах, Монголын хөдөө ахуйн бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гаргах саналыг манай талаас тавив. Мөн Хөгжлийн төлөөх элч хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдэж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавив. Эдгээр саналыг Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.К.Юнкер хүлээн авч, хэрэгжүүлэхээ мэдэгдэв.

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах талаар Ерөнхийлөгч нар санал солилцсоны дээр Европын Комиссын зүгээс АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ Ерөнхийлөгч Ж.К.Юнкер уулзалтын үеэр мэдэгдлээ.

Иргэд хоорондын харилцаа, түүний дотор оюутан, судлаач солилцоог нэмэгдүүлэх нь хоёр талын харилцаанд чухлыг мөн онцлов.

Мөн өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Европын Парламентын Төв Ази, Монголын бүлгийн төлөөлөгчид бараалхаж, сонирхсон асуултандаа хариулт авлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *