Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын баатар Б.Гивааны талбайг шинэчилнэ

Увс аймгийн Улаангом сумын “Эрх чөлөөтэй, хариуцлагатай Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд сумын ЗДТГ-аас Монгол Улсын баатар Бэгзийн Гивааны талбайг шинэчилж, иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахаар болжээ. Мөн иргэдэд хуулийн зөвлөгөөг цахим болон бусад хэлбэрийг ашиглан үнэ төлбөргүйгээр хүргэхээс гадна “Том төрөөс ухаалаг төрлүү” бодлогын хүрээнд ЗДТГ-ын мэргэжилтэн, харьяа албан байгууллагын удирдлагуудыг чадавхжуулах сургалтанд хамруулах, хүн амын төвлөрөл ихтэй газруудад ТҮЦ машины тоог нэмэгдүүлэх, багийн төвийн барилгын ажлыг эхлүүлэх зэрэг ажлыг хийхээр болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *