Categories
мэдээ спорт

Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс тайлбар хийжээ

Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваанд улсын арслан П.Бүрэнтөгс улсын заан цолны болзол хангаад байсан Р.Пүрэвдагвыг амласан билээ. Гэвч энэхүү барилдаан маргаан дагуулж хөлийн цэц хайнцсан гэж үзсэн учир тэднийг дахин барилдуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг Улсын арслан П.Бүрэнтөгс хүлээн зөвшөөрөхгүй цаг гаруй дахих барилдаан хойшилсон. Ингээд дахиж барилдахад Р.Пүрэвдагва давсан билээ. Харин П.Бүрэнтөгс арслангийн хувьд гомдолтой байгаагаа илэрхийлж наадмын дэвжээн дээр түрүүгээ харан хэвтэн, уйлаад авсан. Тэрээр үүнийхээ дараа зарим телевизэд сэтгэгдлээ хуваалцсан байна. П.Бүрэнтөгс “Нэгэнт илэрхий болсон барилдаанд дахиж барилдуулах шийдвэр гаргахад би эсэргүүцсэн. Гэвч төр ард түмэнээ мөн гадны зочид төлөөлөгчдийг хүндэтгэн дахиж барилдсан. Спорт гэдэг залуу насных, хэсэг хүмүүсээс болж миний бүтэн жилийн хөдөлмөр талаар болсонд харамсаж байна” хэмээн ярьжээ. Мөн энэ тухайгаа өөрийн фейсбүүк хуудсандаа бичсэн байна. Ингэхдээ “Монголчууд бид баяр цэнгэлийнхээ манлай болсон монгол бөхөө түүхэн уламжлалаар нь авч явж монгол бөхийнхөө ариун дэвжээг жалга довны үзэл, хар хор, атаа жөтөөний хоронд хордуулахгүй байх талаар хаана хаанаа ухаан зарж сэтгэл гаргах цаг болжээ. Сүүлийн хоёр жилийг би үндсэндээ өрсөлдөгч бөхийнхөө хажуугаар ХӨЛИЙН ЦЭЦҮҮДТЭЙ давхар барилддаг боллоо.МБҮХ шинэчлэгдэх цаг нь болсоныг барилдаан болгон харуулсаар байна” гэж бичжээ.й

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *