Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монгол Улсын 24 иргэнтэй хамт ОУ-ын хуралд оролцсон Канадын иргэнээс COVID-19 илэрсэн”

Эрүүл мэндийн яамнаас гаднын улс оронд зорчихгүй байх зөвлөгөөг өгсөөр байгаа боловч манай иргэд өвчлөл гарсан улсад зорчиж байнга хүндрэл учруулж байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Бид нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн халдвар бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байх тухай зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаж байна. Гэтэл манай иргэд олон улсын хурлуудад очиж оролцож байна.

Тухайлбал, Хоёрдугаар сарын 23-28 хооронд АНУ-ын Лас Вегас хотод зохион байгуулагдсан 60 гаруй орны 6,000 төлөөлөгч оролцсон Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форумд манай улсаас Remax компанийн 24 хүн оролцжээ.

Тэд гуравдугаар сарын 3-5 хооронд буцаж ирэхэд нь тусгаарласан бөгөөд нийт 16 хүнийг ХӨСҮТ-д ажиглалтад авсан. Үлдсэн найман хүнийг ирэхэд нь тусгаарлана.

Тусгаарлагдаад байгаа иргэд тусгаарлалтад байхдаа олон улсын форумд оролцсон гэдгээ хэлээгүй.

Гэтэл тэдгээр иргэдтэй хамт тус хуралд оролцсон Канад улсын иргэнээс коронавирус илэрсэн нь батлагдсан байна.

Тиймээс тухайн улс өөрийн үүргээ ухамрсарлаж, тус хуралд оролцсон Монгол Улсын төлөөллүүдийг анхаарна уу гэсэн албан бичиг ирүүлсэн” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *