Categories
мэдээ нийгэм

Монгол Улс “Оюутолгой” төслөөс 10 жил ногдол ашиг хүртэхгүй гэв

“Рио Тинто” групп “5.3 тэрбум долларын өртөг бүхий далд уурхайн бүтээн байгуулалтыг эн тэргүүнд тавин ажиллаж байгаа Монгол Улс “Оюутолгой” төслөөс 10 жилийн хугацаанд ногдол ашиг хүртэхгүй” гэж мэдэгдсэнийг “Вloomberg”уламжлав.

Тус компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак хэлэхдээ “Оюутолгой” бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлмэгц дэлхийн хамгийн том таван зэсийн уурхайн нэг болно. Монголын уул уурхайн түүхэн дэх хамгийн том энэ орд тус улсын ДНБ-ий гуравны нэгийг дангаараа бүрдүүлэх боломжтой. “Оюутолгой” бол урт хугацааны төсөл гэдгийг бид мартаж болохгүй. Ордын дэд бүтцийг бий болгоход таван жил, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд 7-9 жилийн хугацаа хэрэгтэй” гэж ярьжээ.

Мөн тэрээр “Бидний ажил дуусах хүртэл буюу ирэх 10 жилийн хугацаанд хэнд ч ногдол ашиг төлөхгүй. Энэ оны эхний хагаст манай компани “Оюутолгой” ордоос 53 сая долларын цэвэр орлого олсон” гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил урагштай, одоогийн байдлаар 1600 хүн уг төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд оны эцэст ажилчдын тоо 2400-д хүрэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *