Categories
мэдээ цаг-үе

Монгол Улс дэлхийн хамгийн олон тахьтай орон боллоо DNN.mn

“Хустайн цогцолборт газар” төв, Их говийн дархан цаазат газрын Б хэсэг, “Хомын талын тахь” ТББ, “Олон улсын тахь” группээс Монголд тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ойн талаар мэдээлэл хийлээ. Тахийг дэлхийн сүүлчийн, цор ганц зүйл зэрлэг адуу хэмээн адуу судлалаар мэргэшсэн ихэнх судлаачид хүлээн зөвшөөрдөг. Тахь байгальд бүрмөсөн устаж устаж, гагцхүү цөөн тоогоор гадаад орнуудын амьтны хүрээлэн, нөөц газруудад хүний гар дор өсөн үржсэнийг нь өдгөө эгүүлэн суллаж, 1992 онд сэргээн нутагшуулсан юм.

Анх 1992 оны 6-р сарын 5-нд, Дэлхийн байгаль хамгаалах өдөр 16 тахь эх нутгийнхаа хөрсөнд гишгэсэн. Үүнээс хойш Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт 1992-2000 онд 84 тахь, Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт 1992-2009 онд 131 тахь тээвэрлэж нутагшуулахаас гадна Хустайн нуруунаас Говийн их дархан цаазат газар руу долоон тахь тээвэрлэн нутагшуулж, цус сэлбэх үйл ажиллагаа зохион байгуулжээ. Тахь сэргээн нутагшуулах үйл ажиллагаа цар хүрээгээ тэлж Завхан аймгийн Хомын талд 2004-2011 онд 27 тахь тээвэрлэн нутагшуулснаар Монгол нутагт гурван газарт тахьтай болсон.

Монгол Улсад 2021 оны байдлаар Говийн Их дархан цаазат газрын “Б” хэсэгт 370, Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 420, Хомын талын байгалийн цогцолборт 108 нийт Монгол Улсад 920 гаруй тахь сэргээн нутагшиж байна. Ингэснээр Монгол Улс дэлхийн хамгийн олон тахьтай нутаг болоод байна. Дэлхийн сүүлчийн зэрлэг адуу болох тахийг сэргээн нутагшуулах ажил амар хялбар байгаагүйг онцлоод улс орны эдийн засгийн хамгийн хүнд цаг үед энэ ажлыг эхлүүлсэн гэдгийг онцоллоо.

Дэлхийн сүүлчийн зэрлэг адуу болох тахийг сэргээн нутагшуулах ажил амар хялбар байгаагүйг онцлоод улс орны эдийн засгийн хамгийн хүнд цаг үед энэ ажлыг эхлүүлсэн гэдгийг онцолж, энэ үйлсэд хүчин зүтгэсэн бүхий л хүмүүст талархал илэрхийллээ. Мөн байгальдаа устсан том хэмжээний хөхтөн амьтанг байгальд нь сэргээн нутагшуулсан амжилттай тохиолдол дэлхийд байхгүйг хэллээ. Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилал, шалгуураар 1969-1996 оныг хүртэл “Байгальд устсан” ангилалд байсан тахийг эх нутагт нь амжилттай сэргээн нутагшуулж, 2008 онд устаж байгаа, 2011 онд устаж болзошгүй гэх ховордож буй хоёр ч зэрэглэл бууруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *