ДЭМБ-ын дэргэдэх “COVAX” “хөтөлбөрт хамрагдаж коронавирусийн эсрэг вакцин худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн орнуудад хүлээлгэн өгөх жагсаалт гарсан байна. Тус хөтөлбөрийн зүгээс эхний ээлжинд буюу 2021 оны эхний улиралд” Ковид-19″-ийн эсрэг вакцин тараагдах улс орнуудын жагсаалтыг танилцуулсан аж.
Ийнхүү Европын холбооны улсын “Ковакс” хөтөлбөрийн вакцины жагсаалтад Монгол Улс багтжээ.
Баримт бичигт 2021 оны нэг болон хоёрдугаар улиралд багтаан дэлхийн хөгжил буурай болон хөгжиж буй орнуудад “AstraZeneca” болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран боловсруулсан “AZD-1222” вакцины 240 сая тун, уг вакцины Энэтхэгт үйлдвэрлэгдсэн хувилбар буюу “Covishield” вакцины 96 сая тун, 2021 оны нэгдүгээр улиралд АНУ-ын “Pfizer” болон Германы “BionTech” компаниудын хамтран боловсруулсан “BNT162b2” вакцины 1.2 сая тунг нийлүүлэх төлөвлөгөөг тусгасан байна.
Монгол Улс 2021 оны нэгдүгээр улиралд “COVAX” хөтөлбөрийн хүрээнд “AstraZeneca”-гийн 163,200 тун, “Pfizer”-ийн 25,740 тун нийт 188,000 мянган тун вакцин хүлээн авах төлөвтэй байгаа юм.