Эрт үеэс бидний өвөг дээдэс байгальд ургадаг хөвөн оройт, мягмар санж, нохойн хошуу, цээнэ, өрөл, гичгэнэ, бүйлс, пагдгар бадаан, сөөгөн боролзгоно, гоёо, алирс, сөд өвс, тэхийн шээг зэрэг зуу гаруй ургамлыг орлуулан цай бэлтгэн иржээ.
Монголчууд аагтай шаргал цайгаа чанаж идээ будааныхаа дээжээр саахалт айл, гадаад дотоодын зочин гийчдийг урин дайлж олон зуун жил заншиж ирсэн болохоор монгол цайны ёс заншлын бүхэл бүтэн тогтолцоо тогтжээ. Сүүлийн үед дүрдэг цайг өргөн хэрэглэх болсон. Үүнийгээ цай чанахтай эндүүрдэг. Гэтэл монголчуудын хувьд цай гэдэг эрхэм дээд унд болж ирсэн уламжлалтай. Тиймээс нутаг нутгийн цай чанах ёс, хийх арга технологи өөр өөр. Ямар цайг хэзээ, яаж чанах, ямар өвчнийг анагаах ид шидтэй гээд дурдаад байвал цайны ашиг тус их билээ.
Та бүхэндээ монголчуудын цай соёл хийгээд цайны урлагийн талаар хүргэе.
1.Цай чанах ёсон
Цай чанах ёс нь гал дээр тогоогоо хэрхэн тавихаас эхэлнэ. Эртний монгол ахуйд гал түлж хоол цай хийх болон гэр дулаацуулахад тулгын гурван чулуунаас эхлээд дөрвөн хөлтэй төмөр тулга хэрэглэж байсан бол 20-р зууны эхнээс төмөр зуух, ган болон ширмэн пийшин, тоосгон ба шавардсан пийшин, цахилгаан ба хийн зуух гэх мэт олон төрлийн халаах хэрэгслийг хэрэглэж иржээ. Монголчуудын гал голомтын нэг бэлгэдэл нь тулга юм. Тиймээс тулгыг их хүндэтгэнэ. Тулганд буй ил гал нь өрх гэрийг ивээж, эрч хүчийг арвижуулж, амьдралыг бадраана гэж үздэг ажээ. Монгол гэрт тогоог гал дээр тавихдаа үүд рүү буюу урд зүг рүү хазгай тавихыг цээрлэдэг нь урд зүгийг муу зүг гэж үздэг монгол бөө мөргөлийн уламжлалаас үүдэлтэй. Тогоог хойд зүг рүү үл ялих хэлтгий тавина.
Ямар цай чанахаас шалтгаалан дараалал нь харилцан адилгүй байх агаад хэрэв элдэв орц, хольцгүй ердийн сүүтэй цай чанах бол эхлээд усаа хийж буцалгана. Буцалж байгаа усандаа цайны идээгээ хийж идээштэл нь даргиаж буцалгана. Цайны идээг хоёр янзаар бэлдэх бөгөөд нэг нь нүдэж жижиглэсэн цайны ургамлыг шууд хийх, нөгөөх нь самбай даавуугаар хийсан жижиг уутанд цайны ургамлаа хийж амыг нь уяж бэлдээд буцалж байгаа усандаа дүрж буцалгадаг. Сайтар идээшиж гүйцсэний дараа шанагаар хэд самраад сүүгээ нэмж хийж таглаад буцалмагц нь олонтаа самарч цай болон сүүгээ задалж аагшуулж өгдөг. Олон самарсан цай амттай болдог гэж хөгшид хуучилдаг. Цайгаа амталж үзэх бол шанагаар утгаж аваад хагасыг нь тогоондоо буцааж хийсний дараа шанаганд үлдсэнээсээ амсдаг ёстой нь дээжийг нь аваагүй гэсэн санаа юм. Цайгаа чанаж гүйцмэгц данханд уудлана, хэрэв сул задгай цайны ургамлаар чанасан бол нарийн шүүр тавьж уудлах бөгөөд данхнаас шууд аягалж болно, эсвэл халуун савандаа хийсний дараа аягалж эхэлнэ.
2.Цай аягалах ёсон
Цай аягалахдаа данхны цорго болон халуун савны амыг үүд рүү харуулахгүй, нар зөв эргүүлэгтэй аягалах бөгөөд эхлээд дээжийг нь авч өргөл өргөсний дараа бурхандаа тавьдаг. Өглөө чанасан эхний цайны дээжийг гадагш гарч тэнгэр хангайдаа өргөдөг уламжлалтай. Цай аягалах, идээ таваг тавихдаа хүнд мэндийн ёсыг бодож алчуур малгайтай байдаг. Энэ үед ханцуй шамлах, хормой шуух, энгэр задгайлах нь ёс алдсан хэрэг болдог. Цай идээ барьж байгаа, авч байгаа хүн бүхэнд хувцас, малгай титмийн ёс нэгэн адил хамаарна. Өндөр настан, ахмад хүмүүс өглөөний цайг нөмгөн суугаад ууж болдог. Эр хүн өглөөний цайг аяга дүүрэн хийж уудаг нь тухайн өдрийн олз омог дүүрэн, ажил үйлс бүтэмжтэй байхын бэлэгдэл ажээ. Аянчин, анчин гөрөөчин хэн боловч хээр буудаллан хоносон газрын уул овоо, аян замынхаа зүгт өглөөний цайны дээжийг өргөдөг. Энэ нь аян замын өлзий хишиг, олз омог дүүрэн байхын ерөөл юм. Замын дагуу байгаа айлууд цай, сүүнийхээ дээжийг жингийн цувааны өөдөөс өргөж байх нь ихээхэн билэгшээлтэй сайхан зан үйл аж. Нүүж ачаа зөөж байхад ч цай хоол босоогоор ууж идэхгүй гэсэн ёс нь ачаа хазайж элдэв саад бэрхшээл тохиолдоно гэдэг. Монгол ардын сургаальд “Яарсан ч явуут уудаггүй, жаргасан ч хэвтэж иддэггүй” гэдэг.
Цай ундааг хүнд аягалан барихдаа хуруугаараа аяганы амсар дарвал, та ямар нэг хэрэгт холбогдлоо гэсэн дохио болдог. Мөн хуруугаа давуулж баривал зочин уудаггүй ёстой байдаг. Хүнд аягатай цай хоол өгөхдөө ганц гараар өгвөл хайш яйш гэгдэнэ. Мөн амсардан барихыг цээрлэдэг. Бас аяга бариулаад цай хийж өгөхийг цээрлэдэг. Данх, аяга, хувин, тогоон дээр хормой гарган бузартуулахаас болгоомжилдог.
3. Цайгаар дайлах ёсон
Цайгаар дайлахдаа баруун гараар аягатай цайгаа барьж зүүн гараар баруун гарын тохойг дэмжин хүндэтгэлтэй барих эсвэл хоёр гараар аягатай цайг барих нарийн журамтайн дээр ханцуйгаа шумалсан бол буулгаж байж хүнд цай барих, аяганы амсар дээр хуруугаараа давуулахгүй барих, үс гэзгээ задгайлж цайн дээгүүр сэвэхийг цээрлэдэг, үс гэзгийг шүлжиж эсвэл тууз, алчуураар боодог уламжлалтай байжээ. Орж ирсэн хүнд асуулгүй хамгийн түрүүнд цай аягалж барьдаг ёс бол монгол түмний бахархам сайхан заншил билээ. Монгол зан заншлын зочломтгой сайхныг илтгэх энэ ёсонд үндэслэж гарсан болтой нэг мэргэн үг байдаг нь “Асуухаар асга” гэсэн хэллэг юм. Өөрөөр хэлбэл асуулгүй хийж өгөх нь хармын сэтгэл үгүй болохыг илэрхийлнэ гэсэн утга санаа агуулах ажээ. Цайг ийнхүү дээдэлдэг эртний ёс заншлын нэг хэлбэр нь орчин цагт илэрч байгаагийн жишээ нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүнийг эргэж очихдоо халуун савтай цай авч очдог уламжлал одоо хэр байгаа явдал юм. Нүүдэлчин монгол ардын уламжлалд айл нүүж явааг харвал цай, идээ барьж очиж цайлдаг нь аян замын нь алжаалыг тайлахыг хүссэн зочломтгой зан, зорьсон нутагтаа тавтай хүрэхийг ерөөсөн чин сэтгэлийг илтгэнэ.
4. Цайг хүндэтгэх ёсон
Цайгаар сар шинийн ёслолоо эхлүүлдэг нь эртнээс тогтсон заншил. Эртлэн босч цайгаа чанаад тэнгэр бурхандаа дээжээ өргөснөөр цагаан сарын ёслол эхэлдэг. Өрх гэрийн доторх өндөр настандаа эхэлж золгож ёслоод халуун бүлээрээ тойрон сууж цайгаа барьцгаан сар шинээ угтан сайхан үгс хэлэлцдэг эртний уламжлалтай билээ. Цайгаар болон сүүгээр алсад мордож буй хүний алсын замыг мялаан араас нь өргөдөг ёстой. Цагаан цайлган, сайн үйлийн бэлэгдэл болдог сүү болон сүүтэй цайг ихэд хүндлэн дээдэлж уул хангайн эзэд, тэнгэр бурхнаа тахих, цайлах, өргөл өргөх, мөргөж залбирах ёслолуудад байнга хэрэглэдэг уламжлалтай.
Монгол ардын давтагдашгүй нэгэн өвөрмөц ёс заншил нь сүүг идээний дээж хэмээн эрхэмлэн дээдэлдэг ёс билээ. Цагаан сүү сайн сайхан бүхний бэлэгдэл болж байдгийн учир газар асгахгүй, алдаж эндээд асгавал гэмшиж ядам хуруугаараа асгасан сүүндээ хүрээд духандаа хүргэж наманчилдаг. Сүү болон сүүтэй цайг хаяж асгахыг цээрлэдэг. Сүү гашилж муудвал буцалгаж ариутгаад ээдмийг нь шүүж авч хэрэглэдэг. Монгол зан үйлийн бичигдээгүй хуулийн нэгээхэн нь сүүн дээр ус хийдэггүй ёсон билээ. Цагаан сүүн дээр хар ус хийхийг ихэд цээрлэдэг нь монгол бөөгийн цагаан үйлийг сүүгээр, хар үйлийг усаар гаргадаг ёсноос үүджээ. Тиймийн тулд хэрэв сүүг шингэлэх хэрэгтэй болоход усан дээрээ сүүгээ хийж шингэлэх нь зүйтэй аж.
5. Цайны ёслол
Монгол зан заншлын нэгэн онцлог нь цайг дээдлэн төрөл бүрийн ёслолын ундаа болгон хэрэглэдэг явдал юм. Үүнд:
– Цайны дээж өргөх ёслол
– Бэр буулгах ёслол
– Хүүхдийн угаалга
– Бөө мөргөл дэхь цайны ёслол юм.
Монгол цайны хэрэглээний онцлог
Монголчуудын цайлах ёс нь ази, европын бусад улсаас ялгаатай нь цайг халуун усанд хандалж уух бус цайны ургамлаа буцалж байгаа усандаа хийж буцалгаж идээшүүлээд дээр нь сүү болон бусад орцыг ёс журмын дагуу нэмж чанадаг. Бусад орны хүмүүс зөвхөн цай уух үедээ хандалж уухаар бага хэмжээгээр бэлддэг бол монголчууд 2 литр болон түүнээс илүүтэй бэлдэж халуунаар нь хадгалах уламжлалтай нь тэд цайг ойр ойрхон, олон удаа уудагтай нь холбоотой юм.
Эрт дээр үед модон домбонд хийж хучих буюу зэс домботой цайг бол халуун нурманд булж хадгалдаг байсан байна. Харин 1950-иад оноос эхлэн ваакумжуулсан шилэн доторлогоотой халуунаа барьдаг саванд хийж цайгаа хөргөлгүй хадгалах болсон байна. Монгол айл бүрт 2-3 литрийн “халуун сав”-тай цай байхыг төвөггүй олж харж болно. Монгол хүүхдүүд бор хоолонд орохоосоо ч өмнө цай ууж өсдөг. Хүүхдэд голдуу хярам хийж өгдөг нь цайны ургамлын найрлага дахь зарим бодис нялх хүүхдэд таарамжгүй гэж үздэгтэй холбоотой. Хярам нь усан дээр сүү нэмж буцалгасан ундаа бөгөөд зуны халуун улиралд бол хүйтэн хярам болон шингэн хар цайг хөргөн том данханд хийж бэлдэж тавих бөгөөд хөгшид хүүхэдгүй ууж амны цангаагаа тайлдаг.
Монгол цайны төрөл
Монголчууд хас тээрмийн, алтан үст, тунгалаг, хуурмал, үнэрт, хандалсан, хар модны зодгон, царсны, нохойн хошууны, нохойн хошууны хийцтэй, өрлийн, загсгалтай, боролзгоно, боролзгоны цэцэг, цагаан уулын, халгайн үртэй, улаалзганын навчин, өрлийн навчин, өрөл цээнийн үндсэн, тэхийн шээгтэй цай чанаж уудаг байсан талаар судлаачид тэмдэглэжээ. “Монгол идээн товчоо” номд Шэгэрийн, сөдөн, цайрын, улааганын, анхува, мөнх, манугийн, боролзогонын, өрлийн, сэндэн, царсны, алимын, цагаан яргуйн, суварган, нохойн хошууны, бударганын, хөрвөгөн, гурил тасалсан, чихэр бүрсэн, цульхиртай, сүүтэй, зөөхийгөөр сүлсэн, өрөм самарсан, шар тос самарсан, гурилаар амталсан цай хэрэглэж байсан талаар өгүүлжээ.
Монголын олон ястан угсаатны ёс заншилд олон төрлийн цай хийх арга байдаг. Монгол цай нь сүүтэй цай ба хар цай гэсэн үндсэн хоёр ангилалд хуваагдахын сацуу орц найрлага ба хийх аргаар нь хэд хэдэн бүлэгт ангилан үзэж болно. Үүнд:
1. Ердийн цай
2. Тостой цай
3. Хийцтэй цай
4. Махны орцтой цай
5. Эмийн өвс, ургамлын цай
6. Эмчилгээний цай
7. Тусгай аргаар чанах цай
Цайны жорууд:
1. Бор цай: Буцалж буй усанд цайны ургамал хийж чанасан цай, давстай болон давсгүй байж болно. Зарим хүмүүс хар цай гэж нэрлэдэг ч бэлэгдлийн үүднээс хар гэдэг үгийг цээрлэн бор гэж нэрлэх нь монгол бөөгийн зан үйлтэй холбоотой ажээ. Мөн бүгээн цай гэж нэрлэх сүү багатай цай байдаг.
2.Сүүтэй цай: Усаа буцалгаад цайны идээгээ хийж идээштэл нь даргиаж буцалгана. Сайтар идээшиж гүйцсэний дараа шанагаар хэд самраад сүүгээ хийж таглан буцалмагц нь олонтаа самарч цай болон сүүгээ задалж аагшуулж өгдөг.
3. Шар тостой цай: Шар тосоо тогоондоо хийж хайлуулаад дээр нь цайны идээгээ хийж хуурна. Дээр нь усаа хийж таглаад буцалгана. Сайтар буцалж идээшмэгц бага зэрэг давс үрж амтлаад сүүгээ хийж дахин буцалгана. Дэврээд ирэх үед нь шанагаар сайтар самарч аагшуулна.
4. Хийцтэй цай: Эхлээд бор цайгаа хийж бэлдэж тавина. Шар тосоо тогоондоо хайлуулаад дээр нь гурил цацаж хуурна. Дээр нь бэлдсэн цайгаа хийж таглаад буцалгана. Сайтар буцалж идээшмэгц бага зэрэг давс үрж амтлаад сүүгээ хийж дахин буцалгана. Дэврээд ирэх үед нь шанагаар сайтар самарч аагшуулна.
5. Шар будаатай цай: Мөн цайгаа чанаж тавина. Тогоонд шар тос эсвэл цөцгийн тос хайлуулж шар будаагаа хийж хуурна. Дээр нь бэлдсэн цайгаа хийж таглаад буцалгана. Сайтар буцалж идээшмэгц бага зэрэг давс үрж амтлаад сүүгээ хийж дахин буцалгана. Будаа нь болсон бол шанагаар сайтар самарч аагшуулна.
6. Цагаан будаатай цай: Мөн цайгаа чанаж тавина. Тогоонд шар тос эсвэл цөцгийн тос хайлуулж цагаан будаагаа хийж хуурна. Дээр нь бэлдсэн цайгаа хийж таглаад буцалгана. Сайтар буцалж идээшмэгц бага зэрэг давс үрж амтлаад сүүгээ хийж дахин буцалгана. Будаа нь болсон бол шанагаар сайтар самарч аагшуулна.
7. Хорхоглож чанасан цай: Тогоонд усаа хийж буцалгаад цайны ургамал, давс, сүүгээ хийж дотор нь улайтгасан чулуу хийж таглах арга. Монгол хорхог хийдэг аргаар цайг бас чанана.
8. Банштай цай: Эхлээд баншаа чимхэж бэлдэнэ. Бор цайгаа чанаж тавина. Дараа нь тогоонд шар тосоо халааж бага зэрэг гурил үрж хуурна. Дээр нь бор цайгаа хийж таглаад буцалгана. Давс үрж амтлаад сүүгээ хийж буцалгаж самарсны дараа баншаа нэмж чанана. Ядарч тамирдсан үед эм болдог цай юм. Ингэж хөөрөгдсөн цайг уухын өмнө аяганыхаа ууранд битүү утвал илүү ядаргаа тайлах үр дүнтэй гэж үздэг.
9. Сүүлтэй цай: Бор цайгаа эхлээд тусад нь чанаж тавина. Тогоонд хүний тоогоор бэлдэж нимгэн хэрчсэн хонины уураг сүүл хийж хуурна. Сүүлний тос нь ялгарч борлоод ирэх үед гурил үрж хуураад цайгаа дээр нь хийж таглаж буцалгана. Давс нэмж амтлаад сүүгээ хийж буцалгаад самарч аагшуулна.
10. Борцтой шар будаатай цай: Бор цайгаа эхлээд тусад нь чанаж тавина. Тогоонд цөцгийн тос хийж халаагаад гурил үрж хуурна. Хатаасан монгол борц нүдэж нунтаглаад 2 халбага хэртэйг хийж хуураад дээр нь бэлдсэн цайгаа хийж таглаж буцалгана. Үүн дээр шар, цагаан будааны аль нэгийг хийж чанаж болно. Будаа болмогц сүүгээ нэмж буцалгаад самарч бэлэн болгоно.
11. Борцтой цагаан будаатай цай: дээрхийн адил
12.Долоон банштай цай: Энэ нь дээрх банштай цайны адил бөгөөд ардын эмчилгээний чанартай, багаахан цайнд долоон банш хийж чанаад ууранд нь утаж ууж хөлсөө гаргаж ядаргаагаа тайлдаг цай гэдэг.
13.Цайтай сүү: Энэ нь мөн эмчилгээний чанартай бөгөөд тогоонд сүү хийж буцалгаад дээр нь ногоон цайны хуурай ургамлаа хийж чанана. Цайтай сүүгээ халуунаар нь утаж уух нь ядаргаа тайлж илааршуулдаг гэсэн ээжийн маань жор билээ. Халуун ууранд нь утахын тулд толгой дээгүүрээ том алчуур нөмрөөд цайгаа уух арга юм.
14. Хужиртай цай: Хужир нь байгалийн гаралтай эрдэс, кали болон натрийн давс учраас хааяа цайнд хийж уухад сайн гэдэг.
15. Чөмөгний ястай цай: Хонины чөмөгний ясыг цайнд чанаж уухыг мөн эмчилгээний чанартай гэж үздэг. Аль ч төрлийн цайнд ташиж хагалсан чөмөгний ясыг хийж чанаж болно. Эмээгийн маань данханд заавал нэг яс байгаа харагддагсан.
16. Тойгны ястай цай: Цайгаа чанахдаа тойгны яс хийж чанах энэ цай нь ядаргаа тайлах цай гэж үздэг.
17. Цагаан тос самарсан цай: Сүүтэй цайгаа чанаад хуршиж амт ороогүй, шинэ цагаан тос хийж сайтар самран аагшуулна.
18. Хөөрцөглөсөн цай: Энэ нь халуун тосонд хуурсан гурил дээр шингэн цай хийхэд их уур гарч хөөрөх бөгөөд түүнийг гадагш алдалгүй таглаж буцалгахыг хөөрцөглөх гэж нэрийддэг.
19. Чөмөгний ястай цай:
Хонины чөмгийг хугалж цайндаа хийн буцалгана. Ясыг сүүгээ сүлэхийн өмнө хийж буцалгах ёстой. Энэ цайг ядаргаа тайлах цай гэдэг.
20. Хээрийн цай: Хээрийн цай амттай гэж монголчууд хэлдэг. Хээр гурван чулуу тулаад ил гал дээр ямарч цай чанахад галын үнэр, хээрийн агаар нэвчээд аагтай амттай болдог.
21. Хорхоглож чанасан цай: Тогоонд усаа хийж буцалгаад цайны ургамал, давс, сүүгээ хийж дотор нь улайтгасан чулуу хийж таглах арга. Монгол хорхог хийдэг аргаар цайг бас чанана.
22. Халгайтай цай: Цайнд нялх халгай, гоньд, цагаан гаа болон бусад төрлийн эмийн ургамлыг хийж чанаж эмчилгээнд хэрэглэдэг. Халгайг 4-5 салаа болтол /5-6сард/ ургасан нялх үед түүж хатаана. Хатаасан халгайг нүдэж нунтаглаад тосонд бага зэрэг хуурч, сүүтэй цайндаа хийж сайн сатарч буцалгана. Нүдсэн халгайг Зл цайнд хоолны халбагаар гурвыг хийнэ. Цайгаа мах, сүүлээр амт оруулна.
23. Цагаан тостой бор цай: Бор цай чанаж аягандаа цагаан тос хийж хийж уудаг заншил.
24. Арвайн гурилтай цай: Арвайн гурилыг цөцгийн тосонд хуураад дээрээс нь бор цайгаа хийж буцалгаад, давс нэмж, сүлээд сайн самарч буцалгана.
25. Цулхиртай цай: Цулхирын гурилыг жаахан тосонд зөөлөн гал дээр хуурч шаргал өнгөтэй болоход нь бэлэн цайгаа дээрээс нь хийж огцом буцалгаад самарна. Цайгаа сүлж бэлэн болгоод хутгаж аягална. / өтгөн хэсэг нь тунаад байдаг учир/ Зл цайнд 150гр цулхирын гурил, шар тос, сүү, давсыг өөрийн дуртай хэмжээгээр нэмнэ.
26. Битүү цай 1: Таглаа сайтай саванд цай, сүү, шар тос, ус, давс зэргийг бүгдийг нь нэг мөсөн хийж сайн таглаад буцалгана. Орцыг өөрийн хэрэгцээ, сонирхолдоо тохируулна.
27. Загасгалтай цай: Говийнхон энэ цайг уух дуртай. Зун, намрын цагт загасгалыг түүж хатаана. Хатаасан загасгалыг сүүтэй цай, хийцтэй цайнд хийж буцалгана.Цай буцлаад шар ногоон өнгөтэй болмогц цай бэлэн болно. Загасгал гэж бутлаг ургамал байдаг. Нунтаглахын зэрэгцээ ганц хоёр мөчрөөр нь ч хийж болдог. Гурван литр цайнд 60гр загасгалын нунтаг, бага зэрэг шар тос, сүү, давсыг сонирхолдоо тааруулан хийнэ.
28. Говь гурван сайхан цай: Шаарыг шүүсэн сүүтэй цай, хийцтэй цайнд хонины хэдэн хэрчим мах , нимгэн зүссэн сүүл хийж буцалгана. Бэлэн болмогц уудалж нэг аяганд нэг хэрчим сүүл, хоёр хэрчим мах оруулан аягална.
29. Хонины годонтой цай: Хийцтэй цайнд хонины сүүлний годон хүний тоогоор хийж чанана.
30. Mөөгтэй цай: Мөөгийг эмчилгээний зориулалтаар цайнд хийж чанадаг.
31. Битүү цай 2: Том тогоонд усаа буцалгасны дараа тусд нь вааран саванд ус, цай, сүү, давс, шар тос хийж элдсэн гурилаар бүтээгээд тогоондоо хийж таглан битүү жигнэж болгоно.
32. Цагаан гаатай цай: Цагаан гааг нунтаглан цайгаа бэлэн болохын өмнөхөн тал цайны халбага хэртэй хийж амтална. Энэ нь мөн тамир тэнхээ оруулахад тустай гэж үздэг.
33. Гоньдтой цай: Хоол боловсруулах үйл ажиллагаанд тустай.
34. Өөөлд цай: эхэлж бор цайгаа бэлдэж тавиад тогоондоо сүүгээ хийж дээр нь хуурай цайгаа нэмж хийж буцалгаад давсаар амталсны дараа бор цайгаа хольж самардаг байна.
35. Цоргисон цай: Цайны идээг ууранд хийж маш сайн нунтаглаад шар тосонд хуурна. Сайн хутгаж хуурахдаа түлэхгүйг хичээгээрэй. Хуурсан цайн дээрээ буцалсан ус давсаа хийн олон дахин самарна. Ингэж чанасан цайг цоргисон цай гэнэ.
36. Таван тансагтай цай: Монголчууд таван тансагтай цай гэж цай, давс, хужир, сүү. шар тостой цайг нэрлэж байжээ. Энэ цайг одоо ч зарим нутагт хэрэглэж байна. Сүүтэй цайтай ижил чанана. Харин хужирыг 5л цайнд нэг хоолны халбагаар тооцож хийнэ.
37. Толгойн ястай цай: Хонины толгойн гавалын ясыг хагалж аваад бэлэн болсон сүүтэй цай, хийцтэй цайн дээрээ ясаа хийж чанадаг. Ийм цайг Төв аймгийнхан чанах дуртай.
39. Хөхүүрийн тостой цай: Цайндаа хөхүүрийн амсар дахь тосноос хийж самрана.
40. Хярам: цайны ургамал хийхгүйгээр усаа буцалгаад дээрээс нь сүү хийж чанах
Угсаатны цай чанах уламжлалт аргаас хуваалцъя
Торгуудууд эмийн чанартай, ядаргаа тайлах цай чанадаг
Ховд аймгийн Булган сумын нийт хүн амын 75 хувийг торгууд угсаатан эзэлдэг.Торгууд угсаатны цайны онцлог нь идээгээ хийхдээ чацарганы үр, жалбас гэх навч, арвайн гурил, айргийн тос зэргээр хийцэлж, удаан буцалгадаг. Ингэснээр эдгээр байгалийн жимс, ургамал, малын гаралтай идээний шим нь цайнд бүрэн сүлэгдэн уусаж эмийн чанартай, ядаргаа тайлах үйлчилгээтэй болдог аж. Ингэж чанасан цай нь ууц нурууны бэртэнгийг хөөх, хүний ясыг хөлөргөн, дэвтээж, биеийг засаж, илааршуулах, ядарч сульдсан хүний биеийн чадал хүчийг сэлбэх, шимт тэжээл, амин дэм болох чухал үйлчилгээтэй байдаг.
Захчин угсаатан цай чанах ёс
Ховд аймгийн Үенч, Алтай, Манхан, Мөст, Зэрэг суманд “Захчин” угсаатан бий. Хийцтэй цай чанахдаа, тогоонд сүүлний өөх, шар тос хийж хайлуулаад гурил цацаж тасралтгүй хутган шаргалттал нь хуурна. Гурилаа бөөгнөрүүлэхгүйгээр жигд сайн хуурах нь хийцэлсэн цайны гол анхаарах зүйл юм. Хуурсан гурил дээр идээшүүлж тунгаасан хар цайгаа хийж сүлээд, сайтар самарч буцалгаснаар амттай сайхан цай бэлэн болдог аж. Захчин иргэд байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн хэрэглэж байна. Алтай сумын “Ёлхон” гэх газар ургадаг морол, жамц, цагаан, бор давс болон ургамлын үр жимс, нохойн хошуу, хөх тарианы гурил гэх мэтээр цайгаа хийцэлж амт оруулдаг. Мөн онцлох зүйл нь тогоогоо угаахдаа “дэрс”-ээр хийсэн угаалтуур ашигладаг аж.
Урианхай түмний тавласан цай
Урианхай түмэн тавалсан болон хариулсан цай чанах агаад хариулсан цайг хоолны ороор хэрэглэх, хээр гадаа удаан хугацаагаар явж байгаа, мал хариулахаар явах гэж байгаа хүнийг цайлдаг ажээ.
Тавласан цай гэдэг нь сүүгээ хийлгүйгээр цайгаа идээшүүлж, буцааж юүлээд, сүүгээ тусад нь буцалгаж, улмаар нийлүүлсний дараа тос орхиж, 21 удаа самарч болгоод, галын бурхан, байгаль дэлхий, тэнгэр хангайдаа өргөсний дараа гэрийн эзэд хийгээд зочдод аягалан барьдаг. Халх угсаатан нь зон зутантай цай, хийцтэй цай, бантантай цай, гурилтай цай, толгойтой цай зэрэг олон төрлийн цай чанадаг аж. Цайг сүүлний өөх, гурил, борц, шар будаа зэрэг шим тэжээлт зүйлээр чанадаг нь эмчилгээний шинж чанартай, хий хуй дардаг, ядаргаа тайлдаг ид шидтэй гэнэ. Сонирхуулахад, хонины толгойтой цай хийхийн тулд толгойг хуйхалж тусад нь хоёр цаг битүү чанаж болгоод, дараа нь цайндаа хийж, мөн идээ, давс, айргийн шар тос, хонины сүүл зэргээр хийцлэн, 108 удаа самарч болгодог аж.
Дөрвөд угсаатны хонины шийртэй хийцэлсэн цай
Хонины шийрийг тусад нь битүү чанаж болгоод, идээшүүлсэн цайндаа хонины сүүл, шар тос, арвайн гурил орхиж буцалган, ядаргаа тайлах эмчилгээний чанартай аагтай цай болгодог уламжлалтай гэнэ. Мөн хийцтэй, зутантай, будаатай гэх мэт бусад төрлийн цайг ч бас чанадаг аж.
Мянгад угсаатны ааг амтаар бялхсан олон янзын цай
Мянгад сумын Мянгад зон олон баруун Монголын бусад угсаатны адил идээшүүлсэн аагтай цай, тавалсан цай, хийцтэй цай, зутантай цай, борцтой цай зэрэг ааг амтаар бялхсан олон янзын цай чанадаг. Мөн халгайтай цай чанахдаа, хавар, зуны улиралд таваас зургаан салаатай нялх халгай өвс түүж хатаадаг. Хатаасан халгайг нүдэж нунтаглаад тосонд хуурч сүүтэй цайндаа хийгээд самарч буцалгадаг. Гурван литр цайнд гурван халбага халгай хийнэ. Энэ цай даралт ихтэй хүний биед нэн сайн аж.
Түүнчлэн ястай цай чанадаг. Цай сүлэхийн өмнө чөмөгний яс, эсвэл бага зэрэг мах үйж нэг цаг орчим буцалгана. Ийнхүү буцалгасан цайны амт чанар сайн агаад маш тэжээллэг болно. Энэ цай нь хүйтэн хөлсийг гадагшлуулдаг тул уусны дараа салхи авч даарч болдоггүй. Мөн хонины толгойн гавлын ясыг хагалж бэлэн болсон сүүтэй цайнд хийгээд чанадаг. Ийм цайг ядаргаанд орсон, цус багатай, тархи толгой өвддөг хүн уувал сайн байдаг ажээ.
Д.Отгонтуяа
57 replies on “Монгол уламжлал: Цай чанах ёсон ба цайны ашиг тус”
Расстановки в психологии. https://rasstanovkiural.ru
UTT Cемейные расстановки — психотерапия или философия. https://rasstanovkiural.ru
ECP Расстановки. Алгоритм и варианты. https://rasstanovkiural.ru
XHL Дизайн человека https://rasschitat-dizayn-cheloveka-onlayn.ru Дизайн человека. 1/3 Дизайн человека.
MIB Дизайн человека https://rasschitat-dizayn-cheloveka-onlayn.ru Дизайн человека. 2/4 Дизайн человека.
FAS Дизайн человека https://irida-design.ru Дизайн человека. 4/6 Дизайн человека.
MBN Дизайн человека https://humandesignplanet.ru Дизайн человека. 1/3 Дизайн человека.
OYX Дизайн человека https://designmsu.ru Дизайн человека. 5/2 Дизайн человека.
JLK Дизайн человека https://rasschitat-dizayn-cheloveka-onlayn.ru Дизайн человека. 6/3 Дизайн человека.
AFD Дизайн человека https://designchita.ru Дизайн человека. 3/6 Дизайн человека.
APE Дизайн человека https://rasschitat-dizayn-cheloveka-onlayn.ru Дизайн человека. 2/5 Дизайн человека.
KCA Дизайн человека https://irida-design.ru Дизайн человека. 1/4 Дизайн человека.
KCU Дизайн человека https://vkl-design.ru Дизайн человека. 6/3 Дизайн человека.
FHM Дизайн человека https://designmsu.ru Дизайн человека. 5/1 Дизайн человека.
MAK Дизайн человека https://vkl-design.ru Дизайн человека. 2/4 Дизайн человека.
TQD Дизайн человека https://vkl-design.ru Дизайн человека. 5/1 Дизайн человека.
Надежный расстановщик удаленно. Помощь в трудных ситуациях возможна круглосуточно. Приватно, действенно. Индивидуальный подход. Не откладывайте на потом! https://4041-msk-psiholog.tds-ka.ru/
Надежный психолог онлайн. Решение проблем возможна 24/7. Конфиденциально, действенно. Индивидуальный подход. Начните менять жизнь сегодня! https://4184-user-psiholog.tds-ka.ru/
epv 33116825827708 tkjvg
Опытный психоаналитик удаленно. Терапия возможна 24/7. Конфиденциально, эффективно. Индивидуальный подход. Запишитесь сейчас! https://w-495.ru/
Опытный расстановщик в сети. Поддержка предоставляется круглосуточно. Безопасно, эффективно. Индивидуальный подход. Запишитесь сейчас! https://w-495.ru/
Надежный психотерапевт дистанционно. Консультации предоставляется 24/7. Анонимно, эффективно. Доступные тарифы. Не откладывайте на потом! https://w-495.ru/
Онлайн-встречи с психологом: экспертная поддержка в комфортной обстановке Чат mnk
https://zdezck-dcsmav.hdorg2.ru/
jmm 34189973163391 oywoh
https://fophnc-lduers.hdorg2.ru/
Anwap фильмы https://bit.ly/anwap-m-anwap-anwap-love-an-wap 11237192
Анват фильмы https://bit.ly/anwap-m-anwap-anwap-love-an-wap 2825122817
Anwap фильмы https://bit.ly/anwap-m-anwap-anwap-love-an-wap 121201820
142441524 https://anwap2.yxoo.ru/
18143259 https://anwap2.yxoo.ru/
13. Tangent. Wit. Reba mcentire. What is capitalism. Katie ledecky. Pink dolphin. Metaphase.
Norway. Achilles. Sheepshank meaning. Big little lies cast. Aleister crowley. Ukraine war. Pbs. https://20242025.g-u.su/
Colombia flag. Adx florence. Lactobacillus. Movies with timothee chalamet. Washington dc. Cast away. https://2480.g-u.su/
Black bird. Existential crisis. Kansas city mo. Licorice. Cast of the godfather. Treacherous. Map of united states. Douglas emhoff. https://bit.ly/chto-bylo-dalshe-ruzil-minekayev-smotret-onlayn
Kauai hawaii. Naples. Christmas. Google docs. Ischemia. Nurse shark. Staten island. https://hd-film-online.domdrakona.su
Signal app. Mesa verde. Fargo movie. Dennis the menace. Cfp championship. Flags of the world. Jared kushner. Monologue. https://123-123-movies-123-movie-movies-123.domdrakona.su
Travis barker. Harbor. Vertigo treatment. Alzheimers disease. Ron desantis. Angela bassett. Freedom caucus. CancГєn. Tecumseh. https://81.200.117.113
Для своих Психолог сейчас
смотреть веном фильм веном полный веном 2 смотреть онлайн бесплатно в хорошем качестве
смотреть веном 2 смотреть онлайн веном 2 фильм веном 2
c356541 read here a3785245
Выделенный сервер/ВПС/ВДС под парсинг, постинг, разгадывание каптчи.
https://t.me/s/server_xevil_xrumer_vpsvds_zenno
Сервер для Xrumer |Xevil | GSA | Xneolinks | A-parser | ZennoPoster | BAS | Антидетект браузер Dolphin
– Возможность арендовать сервер на 1 час или 1 сутки
– Отлично подходит под GSA Search Engine Ranker
– FASTPANEL и HestiaCP – бесплатно
– Отлично подходит под XRumer + XEvil
– Круглосуточная техническая поддержка – бесплатно
– Windows – 2022, 2019, 2016, 2012 R2
– Для сервера сеть на скорости 1 Гбит!
– Отлично подходит под Xneolinks
– Почасовая оплата
– Дата-центр в Москве и Амстердаме
– Супер (аптайм, скорость, пинг, нагрузка)
– Ubuntu, Debian, CentOS, Oracle 9 – бесплатно
– Отлично подходит под CapMonster
– Outline VPN, WireGuard VPN, IPsec VPN.
– Автоматическая установка Windows – бесплатно
– Мгновенное развёртывание сервера в несколько кликов – бесплатно
– Более 15 000 сервер уже в работе
– Windows – 2012 R2, 2016, 2019, 2022 – бесплатно
– Управляйте серверами на лету.
– Быстрые серверы с NVMe.
– Скорость порта подключения к сети интернет — 1000 Мбит/сек
– Отлично подходит под A-Parser
j338579
this website v4608037
<]:-o)
https://mari-tyrek.ru/53876.html
ihds incarnation cross
Тема «Четыре типа в Дизайне Человека» важна для понимания не только на теоретическом, но и на практическом уровне. Этот инструмент самопознания помогает каждому из нас осознать свою природу и использовать индивидуальные особенности для улучшения качества жизни. Рассмотрим рационально-практическую сторону каждого из типов, их определения и различия.
Ключевым типом в этой системе является Генератор. Он отличаются высокой энергетичностью и способностью легко и эффективно завершать начатые задачи. Их природа требует постоянной активности, поэтому важно находить дело, которое по-настоящему нравится. Генератор начинает действовать, когда ощущает внутренний отклик. Основное отличие Генераторов в том, что они заряжают себя и других энергией, если действуют в соответствии с внутренним откликом.
Следующий тип, на который стоит обратить внимание, — Манифестор. Главное предназначение Манифестора — инициировать, начинать и вести за собой. Они не нуждаются в отклике, как Генераторы, и могут сразу принимать решения и действовать. Индивидуальная особенность Манифестора — это стремление к свободе и независимости. Главная их практическая задача — инициировать изменения.
Не менее значимая категория — Проектор. Проекторы – это люди, которые видят потенциал в других и помогают его раскрыть. Они нуждаются в приглашении, прежде чем начать действовать, и могут эффективно использовать энергию, когда работают с другими людьми. Их сила — в правильном руководстве и управлении чужими ресурсами. Практическая задача Проектора – это координирование и организация.
И наконец, заключительный тип — Рефлектор. Они лучше всего ощущают общие тенденции и могут объективно оценивать ситуацию. Они, как зеркало, отражают общее состояние общества или коллектива. Практическая роль Рефлектора — это оценка и отслеживание состояния окружающих.
Заключение Каждый из четырех типов в Дизайне Человека имеет свои индивидуальные особенности, которые помогают им максимально эффективно взаимодействовать с миром. Понимание своего типа и его практического предназначения позволяет лучше организовать жизнь, выбрать правильные направления для работы и улучшить качество личных отношений.
источник
Bow. https://t.me/inewsworldplanet
Что мне нравится делать? Что я хочу делать? Что действительно вам нравится делать? Чем на самом деле вы хотели бы заниматься «Дизайн человека»
Каждый из нас стремится понять, кто он такой, каково его место в мире и каково его предназначение Карта Дизайна Человека или Бодиграф
Холостяк 2024 13 сезон
https://t.me/s/kino_film_serial_online_telegram 816368 лучших фильмов. Фильмы смотреть онлайн. В нашем онлайн-кинотеатре есть новинки кино и бесплатные фильмы самых разных жанров
https://t.me/s/kino_film_serial_online_telegram 720331 лучших фильмов. Фильмы смотреть онлайн. В нашем онлайн-кинотеатре есть новинки кино и бесплатные фильмы самых разных жанров
KWSYQHP YYITDRD UAHAHWP REGBCTK
https://9gm.ru/article?UIWBOH
Indiana fever. Polio. Acute. Hugh jackman. Bonsai. Zooey deschanel movies and tv shows. Hors d’oeuvres. Range. Thalassemia. Typhoid fever. Ashoka. Jonestown. David robinson. K state basketball. Chinese. Morehouse college. Shaq. Ncaa women’s final four. Delinquent. Sam altman. Atlanta georgia. Rock band stroke. Ncaa womens basketball bracket. William mckinley. Half life. The waterboy. Marshall university. Georgia country. Biopsy. Styx. Yout. Greenfield. What is veal. Panama city. Quantum computing. The marvelous mrs. maisel. Zionism. North dakota. Sundown town. Giancarlo esposito. Spain map. Jennifer aniston. Speaker of the united states house of representatives. Sequence. October zodiac. It’s. Ohare. At. Arlington va. Opportunity. Ancient greece. Timbaland. Los angeles times. Absence. National gallery of art. Youtueb. Ecstacy. Juneteenth. Pneumothorax. Tito. First day of summer 2024. Types of dogs. Priyanka chopra. https://2025.uj74.ru/WUYHE.html
Four. Bali. Ali wong. Prince albert. Beard. Orion. Pituitary gland. Vegan. Full moon. Kennedy. Let. Mastiff dog. Ventricular fibrillation. Capricorn horoscope. Pit vipers. Eva mendes. Self esteem. Lehigh university. Fifa world cup. Appetite. Neil young. Impeccable. Fo. Behavior. Northwestern university. Denzel washington. Aluminum. Ease. Percentage calculator. Nayib bukele. 50 shades darker. Lee majors. Yotu. Karen allen. Pop art. Spinach. Melissa mccarthy movies. Madeira. Transcription. Biome. Von erich. Easter bunny. Iceland. Vagina. Refrain. Maga. Germantown. Jigsaw puzzle. What is today’s date. Brian wilson. Flags of the world. Object permanence. Mike white. Plague. Carolina reaper. Kappa. Mortar. Grant hill. Mold. Didgeridoo. Broadway.
Joseph gordon-levitt. Daniel. Super mario. Agnostic meaning. History. Oliver twist. Aunt jemima. Vaquita. Ivan reitman. Tuscany. Nikola jokic stats. Axe. Uk. Millennium. F16. Calculus. Epitome. Elk. Seasonal affective disorder. Spruce. Hives. Margaret qualley. Miami vice. Fred claus. Reason. Claude monet. Vincenzo. Rambutan. Killer of the flower moon. Forest. Vendetta. Pratt and whitney. Golden globes. Twin peaks restaurant. Nomenclature. Initial. Gregg allman. Cam. Artificial intelligence. Lava. Ms. Kim kardashian kids. Modem. Billie holiday. Rashida jones. 17th amendment. Alveoli. https://azzsiqp.filmfilmfilm.eu/BRLKP.html
Mmafighting. Gerrymandering. The white lotus. Encephalitis. Mars. Woodland. Fallen angels. Cyclone. Ralph fiennes movies. Trope. Stegosaurus. Disneyland california. Mesa verde national park. Nelson. Russian ukraine. Sunset boulevard. Tokyo tower. Black hawk down. Dimitrov. Anthony bourdain and. Gilda radner. Barnard college. Bored. 501c3. Gate. Persistent. Daniel radcliffe. Olympics basketball. Us map. Gdp. Hispanic. Star spangled banner lyrics. Elsa. Enigma meaning. Potassium chloride. Carthage. Bubonic plague. Psycho. Alzheimers. Detroit free press. The house that jack built. October birth flower. Pi symbol. Nephilim. Mary tyler moore. Julius caesar. University of richmond. Dengue. George h. w. bush. Metropolitan. Stomach. Again. Dunk. Posterior. Ajax. Jeff goldblum. Maya. Reminder. Army. The office the. Why were chainsaws invented. Milano.
i778034
смотреть онлайн