Categories
мэдээ нийгэм

“Монгол хуушуур” фестиваль болно

“Монгол хуушуур” фестивалийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэхүү наадмын гол зорилго нь Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зэрэг болно. Энэ жил 850 аж ахуйн нэгжид хуушуурын зөвшөөрөл олгох бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадмаар худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдээс фестивалийн хүрээнд хамгийн том хуушуур хийсэн хоёр, хамгийн амттай хуушуур хийсэн хоёр, хамгийн цэмцгэр асартай хоёр гэсэн нийт зургаан номинациар 12 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулж тус бүр нэг сая төгрөгөөр шагнана гэв. Фестивалийн хүрээнд наадмын талбайд хуушуурын үйлчилгээ явуулж буй газрууд “Манайд зочлоорой” сэдэвт худалдаа үйлчилгээний асраар үйлчлүүлэх эрхийн бичгийг 20 наадамчдад гардуулна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт урлагийн тоглолт, үзэгчдийн дундах тэмцээн болох ба наадамчдын дунд “Хамгийн амттай хуушуур”, “Хэн олон хуушуур идэх вэ”, “АХА” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн, “Хамгийн том хуушуур”, “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ”, “Хэн хуушуурын гурилыг хурдан элдэх вэ”,“Би хуушуурыг хамгийн хурдан чимхэж чадна” зэрэг олон сонирхолтой тэмцээн зохион байгуулахаартөлөвлөөд байгаа аж. Мөн дүүрэг бүрийн наадмын талбай дээрх хуушуурын үйлчилгээний газрууд наадамчдад зориулан танилцуулга, ая дууны мэндчилгээ явуулж чөлөөт үзүүлбэрүүд үзүүлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *