Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Монгол хүн зохион бүтээсэн микро компьютер “Оч” 39 нас хүрэв DNN.mn

Монгол Улсад анх удаа “Оч” нэртэй микро компьютерыг 1984 онд Статистикийн төв газрын (тухайн үеийн нэрээр) Тооцоолон бодох төвийн Г.Оюунбаяр, О.Батсүх, Д.Толя нарын инженерүүд Батлан Хамгаалах Яамны инженер Д.Дашцэрэн, Залуу техникчдийн ордны багш н.Мягмарсүрэн, Л.Гантулга, инженер А.Гантөмөр нартай хамтран бүтээсэн түүхтэй. 1984 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тухайн үеийн Шинжлэх Ухаан, Техникийн Улсын Хороо баталж, шинэ бүтээл, оновчтой саналын гэрчилгээ олгож байжээ.

Тухайн үед компьютерын дэлгэцийн оронд “Юность” нэртэй жижиг телевизор, хатуу дискний оронд “Электроника” нэртэй дуу хурааж тоглуулагч, соронзон кассет зэргийг ашиглаж байжээ. Мөн чипүүдийн суурийг IBM мэйнфрэймийн коннекторуудыг хөрөөдөж хийж байсан байна.
Одоо “Оч” компьютер нь Мэдээллийн технологийн үндэсний паркийн музейд хадгалагдаж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.