Categories
мэдээ нийгэм

Монгол бахархалын өдөрт зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан эхэллээ

Бөх зурган илэрцүүдМонгол бөхийн өргөөнд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн Монгол бахархалын өдөрт зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан эхэллээ. Барилдааныг Увс аймгийн Давст сумын уугуул улсын арслан П.Бүрэнтөгс, Увс аймгийн Ховд сумын уугуул улсын арслан Н.Батсуурь, Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва, Завхан аймгийн Цагаан уул сумын харьяат улсын гарьд Б. Гончигдамба,Төв аймгийн Баянханнай сумын харьяат улсын заан Б.Батмөнх, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан нар манлайлан барилдаж байна

Үндэсний бөхийн барилдааныг үзэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, өнөөдөр “Чингис хаан” одон хүртсэн МУГЖ Г.Ариунбаатар, “Чингис хаан” одонт Р.Гончигдорж, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, нар Монгол бөхийн өргөөнөө морилон очжээ.

Өнгөрсөн жил уг барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Ц.Содномдорж, Д.Батболд, А.Цацабшир, Н.Батзаяа, Б.Одгэрэл, улсын өсөх идэр начин Э.Энхбат, Ш.Уламбаяр, Р.Пүрэвдагва тэргүүтэй 128 бөх зодоглосон. Улмаар улсын арслан П.Бүрэнтөгс шуурхай шийдэмгий барилдаж, түрүүлсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *