Categories
мэдээ нийгэм

Монгол 3.2 сая тонн нүүрс экспортложээ

Уул уурхайн яамнаас өнөөдөр “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлыг хийлээ. Энэ үеэр дөрөвдүгээр сард уул уурхайн салбарт явагдсан гол үйл ажиллагааны мэдээллийг танилцууллаа. Жишээлбэл Энэ оны эхний гурван сарын байдлаар салбарын гол нэрийн бүтээгдэхүүний статистик тоо баримтаа. 2015 оны эхний 3-н сарын байдлаар манай улс 5.8 сая тонн нүүрс, 939.3 кг алт, 268.6 мянган тонн газрын тосыг олборлосон байна. Хайлуур жоншны баяжмал 57 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 170.9 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 521.0 мянган тонн, цайрын баяжмал 24.8 мянган тонныг тус тус үйлдвэрлэжээ. Харин 309.4 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон. Энэ тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 95.3 мянган тонноор нэмэгдсэн байгаа юм. Алтны тухайд 2.5 тонныг экспортлож 284.9 киллограммаар өсчээ. Мөн 997.7 мянган тонн төмрийн хүдэр, 263.2 мянган тонн газрын тос гадагш нь гаргасан байна. Харин 3.2 сая тонн нүүрс экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 490 мянган тонноор буурсан үзүүлттэй байгаа юм.

43 хоногийн шатахууны нөөцтэй байна

Энэ сарын 28 ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 43 хоногийн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 54, А-92 автобензин 56, дизелийн түлш 39, Онгоцны түлш буюу ТС-1 25 хоногийн нөөцтэй байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *