Categories
мэдээ спорт

“Мон-Алтиус Смарт” гурав дахь хожлоо авлаа

Үндэсний супер лигийн өчигдөр болсон тоглолтын мэдээллээс хүргэж байна. Энэ өдөр хоёр тоглолт болсон бөгөөд “Сүхбаатар лидер”, “Дундговь Мон-Алтиус Смарт” багууд өрсөлдөгчөө хожжээ.

СҮХБААТАР ЛИДЕР 92-85 ТӨВ УРГАЦ

Улирлын эхний тоглолтондоо Дорнод Танан Гарьдийг хожсон ч түүнээс хойш хоёр тоглолт дараалан хожигдоод байсан Лидерүүд энэ өдөр тун өнгөлөг тоглолтыг үзүүллээ. Тэд тоглолтын эхнээс санаачлагыг авч байсан ба тэдний хамгаалалт хожсон гол давуу тал байлаа. Түүнээс гадна будагтай талбайд Э.Дөлгөөн, Chu Madaubum нар жинхэнэ ихэр цамхаг шиг байж, давуу талыг үүсгэж байсан юм. Э.Дөлгөөн багаа тэргүүлэн 26 оноо, 12 самбараас бөмбөг авалт, 3 хаалт гүйцэтгэсэн бол Chu Madaubum 16 оноо, 14 самбараас бөмбөг авалт, 3 хаалт тус тус гүйцэтгэн сайн тоглолтуудаа үзүүлсэн бол Jonathan Blake 14 оноо, Очирбат 12 оноо, Б.Батзолбоо 10 оноо гүйцэтгэн тусалсанаар хожход хангалттай байлаа.

Харин Төв аймгийн Төв-Ургацын хувьд хоёр лигонер тоглогчоо буцаан шинэ хоёр лигонер тоглогчтой тоглолтоо эхлүүлсэн юм. Сэлгээнээс гарч тоглосон Д.Дэлгэрнямын тоглолт төдийлөн сайн байсангүй, энэ тэдний хожигдсон шалтгаануудын нэг байлаа. Мөн хамгаалалтанд тун тааруу байсан ба гарааны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан нь буруу шийдвэр байсан гэж болох юм. Тэдэнд сайн мэдээ байгаа нь өчигдөр анхны тоглолтондоо оролцсон лигонер тоглогчид тун сайн тоглолт үзүүлсэн ба холбон тоглогч Chris Jones 26 оноо, 12 самбараас бөмбөг авалт, 8 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бол төвийн тоглогч Reggis Onwukamuche 9 оноо, 17 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ. Мөн Б.Тамжид 25 оноо 9 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн ч багийн бусад залуус төдийлөн хангалттай байж чадсангүй. Улмаар тэд энэ удаад хожигдол хүлээлээ.

Дундговь Мон-Алтиус Смарт 99-92 SBL-Хасын Хүлэгүүд

Уг тоглолтын эцсийн цэгийг алдааны асуудлууд шийдсэн гэж болно. Хүлэгүүд тоглолтын эхнээс санаачлагыг гартаа авж байсан ч тоглолтын төгсгөлд чухал үед багийн ахлагч Б.Билгүүний алдаа 6 болж сууснаар байдал эсэргээрээ эргэсэн юм. “Мон-Алтиус Дундговь Смарт”-ын хувьд Andre Brown тэдний давуу тал байсан ба тэрээр хамгаалалт довтолгоо аль аль тал дээр сайн ажилж байлаа тоглолтын турш тэрээр 20 оноо, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол А.Гансүх 20 оноо, 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж тус тус багаа тэргүүлсэн бол Б.Дархантөгс 16 оноо, Kashif Watson 16 оноо, Ц.Мэргэн 11 оноо, Э.Цэрэнбаатар 11 оноо гүйцэтгэснээр хожход хангалттай байлаа.

Харин Хүлэгүүдийн хувьд харамсалтай нэгэн хожигдол хүлээлээ. Багийн гол тоглогчид болох М.Отгонмөнх, Б.Билгүүн, А.Энхтүвшин нар алдааны асуудалд орсон нь тоглолтын эргэх цэг байсан гэж болно. Б.Билгүүн 27 оноо аван багаа тэргүүлсэн ч тоглолтын эцсийн мөчид алдааны асуудалд орон талбайд гарж чадаагүй юм. Б.Батжавхлан 24 оноо, А.Бямбадорж 21 оноо, О.Сэрэглэн 12 оноо тус тус гүйцэтгэсэн ч бусад залуус төдийлөн сайн байсангүй. Тэдний сэлгээнээс гарж тоголсон тоглогчидоос М.Отгонмөнх 3 оноо авсан ба өөр ямар нэгэн тоглогч оноо аваагүй юм. Улмаар Хүлэгүүд улирлын ээлжит ялагдлаа хүлээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *