Categories
мэдээ спорт

MNUE OPEN 2018 тэмцээн болж байна

МУБИС-ийн Биеийн тамирын сургууль, Монголын жүдо бөхийн холбоо, Монголын оюутны спортын холбоо, Монголын жюүжицүгийн холбооноос хамтран MNUE OPEN 2018 тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж байна. Гурав дахь удаагийн тэмцээн “Монгол бахархал”-ын өдөр Спортын төв ордонд болж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд их, дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан жүдо 14 жин, жюүжицүгийн 8 жингийн ангилалд аваргуудаа тодруулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *