Categories
гадаад мэдээ

Мьянмарт 70 хүн амиа алджээ

Мьянмарын хойд хэсгийн уурхайн ойролцоо хөрсний нуралт болсноос 70 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн сураггүй болжээ. Мьянмарын Качин мужид орших хашийн уурхайд дарагдсан олон хүний цогцсыг ухаж гаргасан тухай албаныхан мэдээлэв. Түүнчлэн 100 гаруй хүн сураггүй болсныг ар гэрийнхэн нь мэдээлжээ.

Хятадтай хил залгаа орших Мьянмар улс нь дэлхийд алдартай өндөр чанарын хаш олборлолтоос жилд хэдэн тэрбум ам.долларын орлого олдог аж. Гэвч уурхайн олборлолтын орлого улсын санд төвлөрөхөөс илүүтэй Мьянмарын цэргийн удирдагчидтай холбоотой компани, хувь хүний дансанд төвлөрдөг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *