Монгол Улсаас АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар АНУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газар “FAA” FAR-145 дүрмийн дагуу аудит шалгалтад амжилттай шалгуулж, тэнцлээ.
Ийнхүү АНУ-ын нислэгийн аюулгүй ажиллагаа, техникийн үйл ажиллагааны чанар, стандартыг бүрэн хангасан агаарын тээвэрлэгч болсноор МИАТ ТӨХК-ийн үйл ажиллагааны цар хүрээ тэлж, АНУ-ын зах зээлд гарах, тус улсад бүртгэлтэй агаарын хөлгүүдэд засвар үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болж буй юм.