Categories
мэдээ спорт

Медалиасаа татгалзсан Энэтхэгийн тамирчин ДАШТ-д оролцох эрхээ хасуулжээ

Азийн зуны спортын 17-р наадмын эмэгтэйчүүдийн боксын тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн Энэтхэгийн тамирчин Сарита Деви шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн медаль зүүхээс татгалзан шуугиан тариад байсан. Тэрбээр мөнгөн медалийн төлөө эзэн орны боксчинтой тулалдаж ялагдал хүлээсэн юм. Ингээд медаль гардуулах үйл ажиллагаан дээр хүрэл медалиа зүүлгүй БНСУ-ын тамирчинд медалиа зүүж өгсөн билээ. Тэгвэл түүний энэхүү үйлдлийг Олон улсын боксын холбооноос ёс зүйгүй үйлдэл хэмээн дасгалжуулагч болон тамирчин Сарита Девид ёс зүйн хэрэг үүсгэн, шийдвэрлэтэл тэмцээнд оролцох эрхийг нь хассан байна.Иймээс Энэтхэгийн боксчин ирэх сард болох ДАШТ-д оролцох боломжгүй болж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *