Categories
мэдээ нийгэм

Машин ачиж, журамлах төв байгуулна гэв

Өнөөдөр Нийслэлийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Тэргүүлэгчид хуралдлаа. Хурлаар Нийслэлийн ачиж, журамлах
төв аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн
байна. Авто машин ачиж журамлах ажил нь Замын хөдөлгөөний удирдлагын
төвд харьяалагддаг. Харин ирэх есдүгээр сараас Замын хөдөлгөөний аюулгүй
байдлын тухай хууль хэрэгжих гэж буйтай холбоотойгоор Ачиж, журамлах
төв байгуулах нь зүйтэй гэж албаныхан үзсэн байна. Ингэснээр бие даасан
аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болох юм.

Түүнчлэн Усан спорт сургалтын төвийг
хязгаарлагдмал хариуцлагатай компани болгох хувьчлалтай холбоотой
асуудлыг хэлэлцэж тодорхой бус хугацаагаар хойшлуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *