Categories
мэдээ нийгэм

Мартаар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8” маргааш тохионо. Энэ өдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. Нийслэлийн ИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын “ Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” захирамжийн дагуу автомашины улсын дугаараар ялган ажлын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх журам үйлчилж байгаа. Хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд журмын үйлчлэл зогсдог билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *