Энэ жил цар тахалтай холбоотойгоор Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй шийдвэр гарсан ч наадмын өдрүүдэд ес хоног амрахаар болсон.
Бүх нийтийн амралтын хугацаанд ихэнх зах, худалдааны төв амрах юм. Гэхдээ маргаашнаас зарим хүнсний зах ажиллаж эхлэх бөгөөд энэ сарын 16-наас ихэнх хүнс, барааны худалдааны төвүүд үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
Наадмын амралтын өдрүүдэд зах худалдааны төвүүд дотооддоо зохион байгуулалт хийж амарч байгаа учир ажиллаж эхлэх хугацаа нь харилцан адилгүй байгаа юм. Энэ талаар Нийслэлийн захирагчийн албанаас дараах мэдээллийг өгсөн юм. Тодруулбал, “Нийслэлээс зах худалдааны төвүүдийг амраах албан ёсны шийдвэр гаргаагүй. Худалдааны төвүүд дотооддоо зохицуулалт хийгээд амрах эсэхээ шийднэ” гэсэн юм.
Өнөөдрөөс ажиллаж эхлэх зах худалдааны төвүүд:
- “Барс” худалдааны төв: Долдугаар сарын 11-14-нд амарч, 15-наас хэвийн цагийн хуваарийн дагуу буюу 09:00 19:00 цагт ажиллаж эхэлнэ.
- “Хүчит Шонхор” худалдааны төв: Долдугаар сарын 10-14 ныг хүртэл амарна. Долдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу буюу 05:00-18:00 цагт ажиллаж эхлэх юм.
- “SUNDAY-2” худалдааны төв: Долдугаар сарын 11-16-ныг хүртэл амарна. Долдугаар сарын 17-наас эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана.
- “Хархорин” худалдааны төв: Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн 09:30-20:00 цагт ажиллана.
- “Нарантуул” олон улсын худалдааны төв: Долдугаар сарын 10-17-ныг хүртэл амарна. Долдугаар сарын 18-наас эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана.
- “Алтжин Бөмбөгөр” худалдааны төв: ” Долдугаар сарын 11-16-ныг хүртэл амарна. Долдугаар сарын 17-наас эхлэн ажиллана.
- “Дүнжингарав” худалдааны төв: Долдугаар сарын 11-19-нд амарч, 20-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тус худалдааны төвийн ердийн цагийн хуваарь нь 10:00-20:00 цаг юм.