Categories
мэдээ нийгэм

Маргааш Туул гол, Сэлбэ голуудын их цэвэрлэгээ болно

Байгаль хамгаалах намрын сарын аяны хүрээнд БОАЖЯ, Туул голын сав газрын захиргаанаас санаачлан маргааш буюу 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Туул,Сэлбэ гол (Дунд гол)-ын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээний ажлыг нийт 50 км газарт хийх гэж байна.

Цэвэрлэгээнд БОАЖЯ, Нийслэлийн ЗДТГ, ТГСГЗ, УСУГ, “Жүр үр” ХХК-ийн ажилтан, албан хаагчид болон “Сэрүүлэг”, БХИС-ийн оюутнууд, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн төлөөлөл зэрэг нийт найман байгууллагын 2000 гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байна.

Энэ үеэр Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл, Сэлбэ гол (Дунд гол), Зайсангийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл, Улиастайн уулзвараас Гачуурт хүртэлх (Голын хойд хэсэг буюу Төвийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс)голын эрэг дагуух ахуйн хог хаягдлыг цэвэрлэх юм. Цэвэрлэсэн хогийг Баянзүрх, Хан-уул, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний хэлстийн ажилтнууд ачиж, хогийн цэгт хүргэж асгах юм. Хатан Туулаа цэвэрлэх ажилд ард иргэд, албан байгууллагуудыг сайн дураараа оролцохыг уриалж байна хэмээн БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *