Categories
мэдээ нийгэм

Маргааш шүүгдэх “Саусгоби сэндс” компанийн захирал Жастин Капла НҮБ-д ханджээ

“Саусгоби сэндс” компанийн захирал Жастин Капла нарын гурван хүнийг их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр буруутган хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн талаараа УЕПГ-аас хэд хоногийн өмнө мэдээлсэн. Тодруулбал “Саусгоби сэндс”-ийн удирдлагуудыг 35 орчим тэрбум төгрөгийг татвараас зайлсхийсэн болохыг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн байна. Харин энэхүү хэргийн шүүх хурлын тов гарчээ. “Саусгоби сэндс” компанийн захирал Жастин Кабла нарын гурван хүнд холбогдох шүүх хурал маргааш буюу энэ сарын 22-нд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээр 09.00 цагаас болно.

Прокурорын газраас өгсөн мэдээллээр энэхүү хэрэг нь онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг бөгөөд хэргийн холбогдогч нарт мөрдөн байцаалтын шатанд гадагшаа явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Монгол Улсын хилээр нэвтрэн гарах эрхийг нь 2012 оны тавдугаар сарын 08-ны өдрөөс түдгэлзүүлсэн гэдгээ ч хэлсэн. Мөн энэ хэрэгт холбогдох үл хөдлөх хөрөнгө болон “Саусгоби сэндс” ХХК-ийн ХААН банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкин дахь дансуудыг битүүмжилжээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан “Саусгоби сэндс” компанийн захирал Жастин Капла НҮБ-д Монголын хуулийн байгууллагыг “ховлосон” гэнэ. Тэрбээр манай улсын хуулийн байгууллагыг хүний эрх зөрчиж, хэргийг шийдвэрлэхгүй удсан гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *