Categories
мэдээ нийгэм

Маргааш дэлхийн Иргэний хамгааллын өдрийг тэмдэглэнэ

Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллага(ОУИХБ)-аас жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдрийг Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ.

Энэ жил ОУИХБ-аас “Иргэний хамгаалалт, гамшгийн аюулыг бууруулах, тогтвортой хөгжил” уриалгыг дэвшүүлэн Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг гишүүн орнуудын хэмжээнд тэмдэглэх гэж байна. Монгол Улсын хувьд тус уриалгын хүрээнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр иргэний хамгаалалтын албадын үүрэг болох, хүн ам, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах талаархи хүн амын мэдлэгийг дээшлүүлэх зорилготой аж. Энэ хүрээнд ОУИХБ-аас Иргэний хамгаалалт, гамшгаас хамгаалах үйлсэд идэвхи зүтгэл, эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, онцгой хувь нэмрээ оруулсан албан хаагчийн гавьяат үйлсийг үнэлэн урамшуулах зорилгоор тус байгууллагын “Баатар одон”-г 1997 оноос гишүүн орнуудын хүрээнд олгож эхэлсэн байна. Манай орны хувьд 1999 оноос эхлэн иргэний хамгаалалт болон гамшгаас хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан олон жил үр бүтээлтэй ажилласан 28 албан хаагч ОУИХБ-ын “Баатар” одонгоор шагнуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *