Categories
мэдээ нийгэм

Маргааш бүх нийтээр амрахгүй

Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын нийслэлийн өдрийг тэмдэглэдэг билээ. Энэ жил нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ой тохиож байгаа юм. Харин нийслэлийн ойгоор “бүх нийтээр амрах уу” гэсэн асуултыг олон хүн асууж байна.

Гэвч нийслэлийн өдрөөр бүх нийтээр амрахаар хуульчлаагүй юм байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасанчлан нийслэлийн өдөр бол нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр юм. Нийтээр тэмдэглэх баярын өдрөөр амардаг бол тэмдэглэлт өдрүүдээр амрахгүйгээр хуульд заажээ. Тиймээс нийслэлийн өдөр бол бүх нийтийн амралтын өдөр биш юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *