Categories
мэдээ үндэсний-бөx

Маргааш болох наадмын сорилго барилдаанд Тува, Итали улсын бөх барилдана DNN.mn


Маргааш буюу зургаадугаар сарын 26-нд “Мөнхийн Үсэг” группийн 30 жилийн ойд зориулсан, үндэсний их баяр наадмын сорилго барилдаан Бөхийн өргөөнд 12:00 цагт болно.

Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд зодоглохоор улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарди М.Бадарч, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Орхонбаяр, Н.Золбоо, Б.Цэдэнсодном нарын тэргүүтэй бөхчүүд бүртгүүлээд байна.

Мөн Тува улсын арслан Кара-Сал Цэдэн-Очир, Итали улсын иргэн Григорий нар бүртгүүллээ.

Барилдах бөхчүүдийг өнөөдөр 10:00-17:00 цагийн хооронд бүртгэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *