Энэ сарын 27-ны өдөр эрэгтэй 20 настай Х, эрэгтэй 19 настай О, эрэгтэй 20 настай Ө, эрэгтэй 20 настай З, эрэгтэй 16 настай Т, эрэгтэй 17 настай Т, эрэгтэй 17 настай У нар нь 63-12 улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэлд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал хууль бусаар хэрэглэн тээвэрлэж явсан үйлдлийг таслан зогсоож улмаар баривчилжээ.
Тэд Дархан-Уул аймгийн нутгаас хууль бусаар их хэмжээний мансууруулах төрлийн ургамал түүж худалдан борлуулахаар тээвэрлэж байсан нь шалгалтаар тогтоогджээ.
Ингэхдээ хууль бусаар мансууруулах төрлийн бодис хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодон орон нутгийн замд хөдөлгөөнд хэрэглэн, тээвэрлэж явсныг хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Одоогийн байдлаар тэднийг бүлэглэн хар, тамхи сэтгэцэд нөлөөлөх хориотой ургамал тээвэрлэсэн, хэрэглэсэн хэрэгт буруутган цагдан хорьжээ.