Categories
мэдээ нийгэм

​Манай улсад үйл ажиллагаа явуулаагүй 71.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага байна

Аж ахуйн байгууллагууд зурган илэрцүүдСтатистикийн бизнес регистрийн санд 2017 оны хагас жилийн байдлаар 147.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаа аж.Үүнээс 75.7 мянга буюу 51.3 хувь нь үйл ажиллагаа явуулж байна.

Бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудаас

  • Улаанбаатар хотод 48.5 (64.0%) мянга нь,
  • Төвийн бүсэд 8.8 (11.7%) мянга нь,
  • Хангайн бүсэд 8.3 (11.0%) мянга нь,
  • Баруун бүсэд 6.8 (9.1%) мянга нь,
  • Зүүн бүсэд 3.2 (4.2%) мянга нь үйл ажиллагаа явуулж байна.

Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын

  • 84.7 хувь нь 1-9 ажиллагчидтай,
  • 6.8 хувь нь 10-19 ажиллагчидтай,
  • 5.3 хувь нь 20-49 ажиллагчидтай,
  • 3.2 хувь нь 50-иас дээш ажиллагчидтай байна.

Үйл ажиллагаа явуулаагүй 71.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагын

  • 33.6 (46.8%) мянга нь үйл ажиллагаагаа эхлээгүй,
  • 34.2 (47.5%) мянга нь түр зогсоосон,
  • 1.5 (2.1%) мянга нь бүрэн зогсоосон,
  • 2.5 (3.6%) мянга нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгаантай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *