Монгол Улсад өнөөдрийн /2022.02.10/ байдлаар 123 улсын 16,389 гадаад иргэн түр, албан болон хувийн хэргээр оршин сууж байна.
Тодруулбал албан хэргээр 297, хөрөнгө оруулахаар 1,523, хөдөлмөр эрхлэхээр 5,607, гэр бүлийн зорилгоор 6,340, суралцахаар 723, цагаачлахаар 1,868, түр ирсэн 125 гадаад иргэн байна.
Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны нэгдүгээр сард 1,027 гадаад иргэнд визийн зөвшөөрөл, 47 иргэнд виз олгожээ.
“Evisa.mn” цахим системээр нийт 14 улсын 59 иргэнд цахим виз олгож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 695 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 4,627 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.
Мөн 300 аж ахуйн нэгж, байгууллагын 757 гадаад иргэний хүсэлтийг цахимаар (eimmigration.mn) хүлээн авч, шийдвэрлэжээ.