Categories
мэдээ спорт

Манай хоккейчид хүрэл медаль хүртжээ

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо болсон шайбтай хоккейн “Asian challenge cup-2016” тэмцээнээс манай хоккейчид хүрэл медаль хүртсэн байна.

Манай шигшээ баг өнгөрсөн шөнө хэсгийн сүүлийн тоглолтоо Тайландын багтай хийж, 7:3 онооны харьцаагаар хожин ийнхүү медалийн тавцанд зогслоо. Энэ нь Монголын хоккейчдын “Asian challenge cuр” тэмцээнээс авч буй дөрөв дэх медаль болж байна.

Тэмцээний аваргаар Тайванийн баг шалгарсан бол АНЭУ мөнгөн медаль хүртжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *