Categories
мэдээ улс-төр

МАН, МАХН хамтарсан мэдэгдэл хийлээ

МАН, МАХН-ын хамтран Эх орончдын өдрийг тэмдэглэх талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийв. Тэд баяраа хамтран тэмдэглэх ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Эх орончдын баярыг тэмдэглэх хүрээнд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, баярын хурал зохион байгуулах аж.

МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хоёр нам нэгдэх асуудал ямар шатанд байна” гэсэн сэтгүүлчдийн асуултад “Хоёр нам нэгдэх асуудлыг намын олонхиос санал гарч байгаа. МАН үндэсний зөвшилцлийг бий болгох хүрээнд парламентад суудалтай, суудалгүй намуудад санал тавьж, хамтран ажиллах чиглэлээр ажил зохион байгуулдаг. Аливаа улс гүрний хувьд тогтвортой хөгжлийг бий болгох үүднээс улс төрийн томоохон хүчнүүд нь тодорхой байр суурийг хадгалж, жижиг намуудаа өөртөө нэгтгэж, нэгдэж явдаг жишиг байдаг. Энэ үүднээс санал санаачлага байгуулж явдаг. МАН нь 1921 оны гуравдугаар сарын нэгэнд байгуулагдсан. Монголдоо төдийгүй Азид улс төрийн анхны хүчин. Энэ ч утгаараа хоёр нам нэгдвэл МАН буюу УДШ-ийн бүртгэлээр нэгдүгээр байдаг намд нэгдэнэ” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *