УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдлаа. Бүлгийн хурлаар Ерөнхий аудиторыг томилох асуудлыг хэлэлцэж, ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг томилох саналыг бүлгийн гишүүдийн 94 хувь нь дэмжив. Саналыг холбогдох байнгын хороогоор энэ долоо хоногт хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулна.
Ерөнхий аудиторт нэр дэвшигч Д.Занданбат:
Боловсрол:
- 1991 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль
- 1998 онд Отгонтэнгэр дээд сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрхзvйч мэргэжилтэй.
Ажлын туршлага:
- 1991-1996 онд Баянзvрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч.
- 1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч
- 2001-2006 онд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дарга
- 2006-2008 онд ҮТЕГ-ын Улсын тєсвийн орлого хяналтын газрын дарга
- 2008-2009 онд ХУД-ийн Засаг дарга
- 2009-2013 онд СБД-ийн Татварын хэлтсийн дарга
- 2014-2016 онд ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- 2016 -2017 онд Зам тээвэр хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
- 2017 оны 7 сарын 19-ний өдрөөс ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байгаа юм.